Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Нийтлэл

Цөмийн хуваагдлын тусгай материал

Цөмийн хуваагдлын тусгай материал

Олон нийтийн боловсролд зориулав.

 

Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12.“цөмийн материал” гэж цөмийн реактор болон цөмийн зэвсэгт ашиглагддаг материалыг гэж тодорхойлсон байдаг.

“Цөмийн материал”-тай холбоотой дараах товч тайлбарыг хүргүүлж байна.

·      Цөмийн хуваагдлын тусгай материал гэж юу гэсэн үг вэ?

·      Цөмийн хуваагдлын тусгай материал хаанаас гардаг вэ?

·      Цөмийн тусгай материалыг хянах нь яагаад чухал вэ?

·      Монгол Улсын хуулийн зохицуулалт

 

Цөмийн хуваагдлын тусгай материал гэж юу гэсэн үг вэ?

 

1954 оны Атомын энергийн тухай хуулийн 1 дүгээр хэсэгт “Цөмийн хуваагдлын тусгай материал "(SNM) гэж плутони, уран-233 эсвэл уран-233 изотопоор баяжуулсан уран эсвэл уран-235 бөгөөд цөмийн эх үүсгүүр материал хамаарахгүй материал гэж тодорхойлсон байна.

 

Цөмийн байгууламж, цөмийн реактор, цөмийн зэвсэг эзэмшдэг орнууд цөмийн хуваагдлын материалыг илүү нарийвчлан ангилдаг байна. Тухайлбал  АНУ-д цөмийн хуваагдлын тусгай материалыг  нарийн хяналтанд байлгадаг ба материалын хэмжээ, хольц зэрэг үзүүлэлтүүдийг дүрэм, журамд нарийвчлан тодорхой тусгаж өгдөг юм байна. Жишээлбэл.

Iангилал

 

I ангилал нь стратегийн ач холбогдолтой Цөмийн хуваагдлын тусгай материал юм.

 

235U

5 кг

233U

2 кг

239Pu

2 кг

.4×235U+233U+239Pu

2 кг

 

 

 

 

буюу

1.    Уран -235 (20 ба түүнээс дээш баяжуулсан уран эсвэл U-235 )

2.    Уран-233

3.    Плутони-239

байдаг ба дараах хэмжээтэй бүхий л хольцтой бүхий  Цөмийн хуваагдлын тусгай материал гэж:

 

1.   Плутони -239-ний 2 кг (4.4 фунт) эсвэл түүнээс дээш; эсвэл

2.   Уран-235-ын 5 кг (11 фунт) эсвэл түүнээс дээш (U-235 изотопод 20 хувь эсвэл түүнээс дээш баяжуулсан уран агуулсан бол)

3.   Уран-233-ын 2 кг (4.4 фунт) эсвэл түүнээс дээш; эсвэл

4.   Уран-235+ 2.5(U-233 + Pu-239) бүхий л төрлийн хольц агуулсан 5 кг (11 фунт) эсвэл түүнээс дээш

5.   Тэгшитгэл грамм = (U-235 грамм агуулсан) + 2.5 (грамм U-233 + грамм Pu-239) -ийн тооцоолсон бүхий л төрлийн хольц агуулсан 5 кг (11 фунт)  эсвэл түүнээс дээш.

IIангилал

II ангилал нь дунд зэргийн стратегийн ач холбогдолтой Цөмийн хуваагдлын тусгай материал юм.

1.   Уран-235-ын стратегийн тусгай цөмийн материалын томъёоны тооноос бага боловч 1000 граммаас их (20 хувь ба түүнээс дээш хувь нь Уран-235 изотоп агуулагдсан уран) эсвэл 500 граммаас илүү Уран-233 эсвэл Плутони-239 байдаг, эсвэл грамм = (U-235 грамм агуулсан) + 2 (грамм U-233 + грамм Pu-239)-ийг тэгшитгэлээр тооцоолоход 1000 граммаас илүү жинтэй (2.2 фунт); эсвэл

2.   10000 грамм (22 фунт) ба түүнээс дээш уран-235 (уран дотор 10 ба түүнээс дээш хувь баяжуулсан баяжуулсан уран агуулман, гэхдээ U-235 изотопын агууламж 20 хувиас бага).

 

IIIангилал

 

III ангилал нь стратегийн ач холбогдол багатай Цөмийн хуваагдлын тусгай материал юм.

 

1.   Дунд зэргийн стратегийн ач холбогдолтой цөмийн материалын хэмжээнээс бага (дээр дурдсан II ангиллыг үзнэ үү) гэхдээ 15 граммаас дээш (0.5 унци) уран-235 (20 хувь ба түүнээс дээш U-235 изотопоор баяжуулсан уран агуулсан) эсвэл 15 грамм = (грамм U-235) + (грамм Pu-239) + (грамм U-233) томъёогоор тооцоолоход 15 грамм уран-233 эсвэл 15 грамм плутони-239-ийн хольц; эсвэл

2.   10,000 граммаас бага боловч 1000-аас дээш грамм уран-235 (уран нь 10-аас дээш хувь хүртэл баяжуулсан боловч U-235 изотопын 20 хувиас бага агууламжтай); эсвэл

3.   10,000 грамм ба түүнээс дээш хэмжээний уран-235 (байгалийн гаралтай урангаар баяжуулсан боловч U-235 изотопын агууламжаас 10 хувиас бага).

 

Цөмийн хуваагдлын тусгай материал хаанаас гардаг вэ?

 

Уран-233 ба плутони нь байгалийн гаралтай байдаггүй боловч цөмийн эх материал эсвэл цөмийн хуваагдлын тусгай материалыг цацрагаар шарах болон ашигласан цөмийн түлшээс эсвэл байнаас химийн аргаар ялган авах боломжтой байдаг. Цөмийн эрчим хүчний станцад ашигласан түлшнээс цөмийн тусгай материалыг гаргаж авахыг дахин боловсруулалт гэж нэрлэдэг. Ураныг түлш болон бай болгон ашигладаг цөмийн реакторт плутонийг үйлдвэрлэгддэг. Ториумыг түлш эсвэл бай болгон ашигладаг цөмийн реакторт Уран-233 үйлдвэрлэгддэг.

 

Тусгай цөмийн хуваагдлын тусгай материалыг хянах нь яагаад чухал вэ?

Ерөнхийлөгч Эйзенхауэрийн “Энх тайвны төлөөх атомууд” хөтөлбөрийн хүрээнд Конгресс 1954 оны Атомын энергийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг батлав.

"Цөмийн эх үүсвэр ба цөмийн хуваагдлын тусгай материал, үйлдвэрлэлийн байгууламж болон ашиглалтын байгууламж нь олон нийтийн эрх ашгийг хөнддөг тул атомын энерги үйлдвэрлэх болон ашиглах, түүнтэй холбоотой ашиглаж буй байгууламжийн нийтлэг хамгаалалт, аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үндэсний ашиг сонирхлын үүднээс хамгаалах баталгаажуулах шаардлагатай."

Цөмийн хуваагдлын тусгай материал нь бага цацраг идэвхт бодис боловч уран задралын изотопууд - уран-233, уран-235, плутони-239 зэргийг агуулдаг бөгөөд төвлөрсөн хэлбэрээр цөмийн тэсрэх бодисын үндсэн орц болгон ашиглаж болох юм.

Иймээс олон нийтийн аюулгүй байдал, үндэстний аюулгүй байдлыг хангахын тулд материалыг хамгаалж, алдагдах, хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын хөтөлбөрийг бий болгох, хадгалахын тулд байгууламжийг цөмийн тусгай материалыг эзэмших тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг.

Цөмийн материалын талаар Монгол Улсын хуулийн зохицуулалт

Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйл “Цөмийн энергийн комиссын бүрэн эрх”-д 

11.1.3.цөмийн материалын тооллого, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөн хийх журмыг батлах;

11.1.6.ураны баяжмал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн онцлогийг харгалзан түүний хүчин чадал, тоо хэмжээ, шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлтийн холбогдолтой нууцлах мэдээллийн жагсаалтыг баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;

Мөн хуулийн 111 зүйл “Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”-д

111.1.7.улсын хилээр нэвтрүүлэх цөмийн материал, цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагатай хамтран хяналт тавьж, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

Мөн хуулийн 14 дүгээр зүйл “Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтны бүрэн эрх”-д

14.1. Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтан хяналт шалгалтаар илэрсэн, зохих зөвшөөрөлгүй цөмийн материал, цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар мэргэжлийн хяналтын болон хууль хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийн дараах эх сурвалжаас авна уу:

 

https://www.nrc.gov/materials/sp-nucmaterials.html

https://encyclopedia.thefreedictionary.com/Special+nuclear+material

https://www.legalinfo.mn/law/details/97