Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Зарлал

Нээлттэй тендерийн урилга

Нээлттэй тендерийн урилга

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас эрх бүхий тендерт оролцогчдоос “Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж-ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэй, иж бүрдлээр  нь 50,000 төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь тендерийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ:2018, 2019 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй;

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2018, 2019 оны аудитаарбаталгаажуулсан санхүүгийн тайлан;

 

Тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг p.nominerdene@nea.gov.mn хаягаар болон 51-263145, 51-263149 утсаар холбогдон авах эсвэл тендерийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийн материалыг  2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Тендерийн зар: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1586022090214