Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Видео мэдээ

Цөмийн аюулгүй байдал цөмийн шинжлэх ухаанд дэмжлэг үзүүлдэг

Цөмийн шинжлэх ухаан нь анагаах ухаан, эрчим хүч, байгаль орчин зэрэг олон салбарт ашиг тусаа өгч байна. Гэвч эдгээр ашиг тусыг тогтвортой байлгахын тулд цөмийн болон цацраг идэвхт материалуудыг хамгаалах шаардлага гардаг.

2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Тогтвортой байдал, чадавхыг бэхжүүлэх сэдэвт” Цөмийн аюулгүй байдлын олон улсын хурал (International Conference on Nuclear Security: Sustaining and Strengthening Efforts.- ICONS 2020)-ын нээлтийн үгэндээ ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси “Цөмийн аюулгүй байдал нь цөмийн болон цацраг идэвхт материалтай эсэхээс үл хамааран улс орон бүрд хамаатай”, гээд “Цөмийн аюулгүй байдлын аюул заналд хил хязгаар хамаарахгүй бөгөөд ОУАЭА нь бид бүгд хамтдаа дэлхийд учирч буй энэхүү сорилтыг шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах боломжтой гэдгийг батлах олон улсын хамтын ажиллагааны гол цэг юм.” гэдгийг дурдсан.