Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Дэлхийн далай тэнгисийн өдөр 2020

Дэлхийн далай тэнгисийн өдөр 2020

Зураг https://plasticgeneration.com/

Номхон далайн зүүн хэсгийн халуун бүсэд бичил хуванцарын бохирдол эрс нэмэгдэж байгаа талаар ОУАЭА-ийн шинэ судалгаа гаржээ.

Автор: Женнет Ораева, ОУАЭА, Цөмийн шинжлэх ухаан ба хэрэглээний газар.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээллээр жил бүр 8 сая тонн хуванцар хог хаягдал далайд хаягдаж, далайн экосистем, ан амьтдыг сүйтгэж байгаа энэ үед бид World Oceans Day-ийг тэмдэглэж байна. Өнөө үед эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчдад тулгарч буй томоохон сорилт бол далайн организмд бичил хуванцарын биологийн нөлөөллийн талаар мэдлэг дутмаг байгаа явдал юм.

Номхон далайн зүүн хойд нутгийн далайн усны бохирдлын талаар урьдчилан тандан, илүү сайн шийдвэр гаргахад туслахын тулд ОУАЭА, Эквадорын эрдэмтэд Эквадорын далайн эрэг хавьд ихээр байдаг хуванцар бичил хэсгүүдийн талаарх арван жилийн урт хугацаатай анхны судалгааг саяхан хийж дуусгажээ. Энэхүү судалгааны үр дүн нь далайн хүнсний аюулгүй байдлын болон цаашдын судалгааны суурь мэдээлэл болно.

Тус бүс нутагт бичил хуванцарын хэмжээ 2030 он гэхэд 2008 оны түвшинтэй харьцуулахад 3.9 дахин нэмэгдэх төлөвтэй байна. 2050 он гэхэд энэхүү тоо бараг дахин хоёр дахин нэмэгдэж, 2008 оны түвшинтэй харьцуулахад 6.4 дахин нэмэгдэж, 2100 он гэхэд далай дахь хуванцар хэмжээ 2008 оныхоос даруй 10 дахин их байх төлөвтэй байна.

Энэхүү судалгааны нэг чухал дүгнэлт бол цаг хугацаа өнгөрөхөд бичил хуванцарын хэмжээ ихсэн өөрчлөгдөж байгаа нь дээж авсан бүх газарт системчилдсэн ижил байдлаар нэмэгдэж байгаа явдал юм. Үүнийг юу гэж дүгнэж болох вэ? гэхээр бичил хуванцарын бохирдлын эх үүсвэр нь зөвхөн орон нутгийн бус, харин бүс нутгийн, дэлхийн хэмжээнд байж магадгүй юм. Дэлхийн олон мега хотууд далайн эрэг орчмын ойролцоо байрладаг тул зэргэлдээ далайн усанд гол төлөв хуванцар бохирдол элбэг байгаа нь орон нутгийн загасчлал, далайн бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлдөг.

ОУАЭА-ийн судлаачид цөмийн болон изотопын техникийг ашиглан лабораторийн нөхцөлд хуванцар тоосонцор бохирдлын шилжилт хөдөлгөөний хэмжээ, тэдгээрийн цаашдын төлөв, түүнтэй холбоотой органик болон органик бус бохирдол далай усны амьд биетүүд, түүнчлэн загас, хясаанд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох аргыг боловсруулж байна.  Цацраг идэвхт тодруулагч- Нүүрстөрөгчийн-14 изотопыг ашиглан ОУАЭА-ийн судлаачид бохирдуулагч бичил хуванцар хэрхэн хүрээлэн буй орчинтой  холбогдож, далайн амьтдад шингэж байна уу эсвэл хуванцараас салах боломжтой байна уу эсэхийг судлах юм.

Хэдийгээр Монгол Улс нь далай тэнгисгүй ч сүүлийн үед хүнс тэжээлдээ далайн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг болсон. Түүнчлэн, гадуур ихээр хөглөрөх хуванцар уут, савыг мал идсэнээр мах, сүүгээр нь дамжин хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд ургийн өсөлтөд муугаар нөлөөлөх үр дагавартай юм. Тиймээс орчин үеийн тулгамдаж буй асуудлын нэг болсон хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдал болон хүрээлэн байгаа орчны асуудлыг хөндсөн энэхүү нийтлэлийн дэлгэрэнгүйг дараах холбоосоос авч сонирхоно уу. https://www.iaea.org/newscenter/news/world-oceans-day-2020-new-iaea-research-records-dramatic-increase-in-microplastic-pollution-in-eastern-tropical-pacific-ocean