Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Covid-19 цар тахлын үе болон дараа ч цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй

Covid-19 цар тахлын үе болон дараа ч цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг (Nuclear Energy Agency)-аас COVID-19 цар тахлын дараах уур амьсгалын зорилтод эрчим хүчний үзүүлэх томоохон шилжилтүүдийг эдийн засгийг сэргээх талаас нь ашиглахыг уриалжээ. Тус уриалгад улс орнууд өөрсдийн эдийн засгийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг бий болгох үнэ цэнэтэй ажлын байрыг хөгжүүлэх, орчин үеийн, уян хатан дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Мөн цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, цахилгаан, дулааныг хямд үнээр үйлдвэрлэх чадвартай, орон нутаг болон үндэсний эдийн засагт олон тооны өндөр цалинтай ажлын байрыг бий болгодог бөгөөд цөмийн эрчим хүчний төслүүд нь судалгаа шинжилгээ, инновацийг бэхжүүлэхэд үнэ цэнэтэй дэд бүтцийг бий болгодог уриалгад дурджээ.

Түүнчлэн COVID-19 цар тахлын энэ үед цөмийн эрчим хүч нь тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн эрүүл мэндийн хямралыг даван туулах, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлж байна. Цөмийн эрчим хүч нь, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нөхөж, ачаалал даах горимд ажилласнаар эрчим хүчний системийн уян хатан байдалд чухал нөлөө үзүүлж цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байна. Цөмийн эрчим хүчний реакторын шинэ төслүүд болон одоо ажиллаж буй реакторуудын ашиглалтын хугацааг уртасгаснаар COVID-19-ийн дараа эдийн засгийн сэргэлтэд цөмийн эрчим хүч гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.

Цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь урт хугацааны туршид маш өндөр цалинтай олон тооны өндөр ур чадвартай орон нутгийн ажилчдыг бий болгохоос гадна орон нутаг болон бүс нутгийн нийгэм-эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, ихээхэн үр өгөөжийг бий болгодог. Богино хугацаанд үр дүн хүлээж байгаа хувийн хөрөнгө оруулагчдын хувьд цөмийн төслүүдээр зах зээлд гарахад хүндрэлтэй ч эдийн засгийн сэргэлтийн үед цөмийн эрчим хүчний станц зэрэг томоохон, урт хугацааны дэд бүтцийн төслүүд нь эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, нийгмийн эв нэгдлийг сайжруулж, эдийн засгийн алдагдлыг бууруулах боломжтой. Иймд COVID-19-ийн дараах эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтэд цөмийн энергийн салбарын үр өгөөж зайлшгүй шаардлагатай тул улс орнуудын Засгийн газруудаас цөмийн эрчим хүчний төслүүдэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээн тус агентлагаас зөвлөжээ.

Эх сурвалж:http://oe.cd/nea-covid-19-3