Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Беркели Энержи компани Саламанка-ураны төслийн газар ашиглах зөвшөөрөл авчээ

Беркели Энержи компани Саламанка-ураны төслийн газар ашиглах зөвшөөрөл авчээ

Беркли Энержи уул уурхайн компани нь Испани Улсын баруун хэсэгт Мадрид хотоос 3 цаг орчим зайнд уран олборлолтын түүхэн газарт Саламанка төслийг хэрэгжүүлж байна.

Уул уурхайн шинжээч Майкл Стонер "Ретортилло уурхай нь ойрын жилүүдэд бүс нутгийн хамгийн чухал эдийн засгийн төслүүдийн нэг болно" гэж үзэж байна.

Энэхүү төслийн газар ашиглах зөвшөөрлийг Ретортилло мужийн захиргаа олгосон талаар Дэлхийн цөмийн мэдээллийн сайтын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэдээлэлд дурджээ. 

Саламанка-ураны төслийг бүрэн дүүрэн эхлүүлэхэд нэмэлтээр ураныг боловсруулах үйлдвэрийг барих тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай ажээ.

Испанийн баруун хэсэгт байрлах Саламанка төсөл (Зураг: Berkeley Energia)

“Беркели Энержи” компани нь Саламанка ураны төсөл ураны (цикл) эргэлтийн дэлхийн хамгийн бага өртөгтэй үйлдвэрлэгчийн нэг болох ба татварын дараах хүчтэй мөнгөн урсгалыг бий болгох чадвартай гэдгийг баталж буй ТЭЗҮ-ийн үр дүнг 2016 оны 7 дугаар сард нийтэлсэн.

Төслийн өнөөгийн цэвэр үнэлгээ нь 531.9 сая ам.доллар ба хорогдлыг 8 хувиар тооцсон дотоод өгөөж 60 хувьтай ажээ.

ТЭЗҮ-ийн тайланд дурдсанаар эхний арван жилийн хугацаанд тус  төсөл нь дунджаар 4.4 сая фунт ураныг олборлох ба  1 фунт тутмыг 13.30 ам.долларын зардлаар, одоогийн зах зээлийн нөхцөлтэй харьцуулбал тогтвортой үед  нэг фунт тутамд 15.06 ам.доллар зарцуулна гэжээ. Өнөөгийн байдлаар нэг фунт ураны арилжааны үнэ дунджаар 20 ам.доллар ба нэг фунт ураны нь гэрээний үнэ 41 ам.доллар байна.

Саламанка ураны төсөл нь Европын холбооны санхүүжилт бүхий дэд бүтэц сайн хөгжсөн мужид хэрэгжих тул анхны хөрөнгө оруулалт ердөө 93.8 сая ам.доллар байх бөгөөд ижил хэмжээний цар хүрээтэй бусад олон улсын төслийн жишгээс доогуур үзүүлэлт юм.

Саламанка төслийн ураны батлагдсан нөөц нь 59.8 сая фунт U3O8 (23,000 тонн) бөгөөд 29.6 сая фунт U3O8 боломжит нөөцтэй юм.

Беркели компанийн Саламанка төсөл нь Ретортилло, Сантитад, Гамбута зэрэг ордуудаас бүрддэг ажээ.

Дэлхийн Цөмийн мэдээллийн сайтаас тоймлон хүргэв.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.

https://www.world-nuclear-news.org/Articles/Berkeley-granted-land-use-permit-for-Salamanca

https://www.berkeleyenergia.com/salamanca-project-overview/