Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Оросын эрдэмтэд цөмийн жижиг зай бүтээжээ

Оросын эрдэмтэд цөмийн  жижиг зай бүтээжээ

ОХУ-ын Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургууль “МИСИС”-ийн эрдэмтэн судлаачид 20-оос дээш жилийн хугацаагаар ашиглах боломжтой цөмийн жижиг зай бүтээж, түүнийгээ эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажилладаг тусгай төхөөрөмжүүдэд ашиглахаар төлөвлөж байна.

Энэхүү төслийг ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацитай хамтран хэрэгжүүлсэн  бөгөөд бета-вольтийн зайн дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч болох боломжтой юм.

Мөн 2016 онд ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарын бүлэг эрдэмтэд Никель -63 изотопыг ашиглан  50-аас дээш жил ажиллах боломжтой бета-вольтийн зайг бүтээж байв. Энэхүү зайн ажиллах үндсэн зарчим нь цацраг идэвхт изотопоос ялгарах  бета цацрагийг пьезоэлектрикийн монокристал ашиглан цахилгаан болгон хувиргадаг. Эрдэмтдийн онцолсноор Никель-63 нь амьд организмд хор хөнөөл учруулахгүй "зөөлөн" цацраг ажээ.

"Эрдэмтдийн асар их нөөцтэй Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургууль “МИСИС”-д бүтээсэн урт хугацаанд найдвартай ашиглаж болох, овор багатай, аюулгүй байдлыг хангасан бета-вольтийн зайтай ижил төстэй эрчим хүчний эх үүсвэр цаашид зах зээлд ихээхэн хувийг эзэлж чадна" гэж тус сургуулийн ректор Алевтина Черникова 2016 онд хэлж байжээ.

Нөгөө талаас хэрэв цөмийн зайны өртөг бага байсан бол тэдгээрийг ямар ч хөдөлгөөнт төхөөрөмж, тэр байтугай гар утсанд ашиглах боломжтой. Харамсалтай нь 1 грамм цацраг идэвхт никелийн үнэ нь 4000 орчим ам.доллар бөгөөд нэг бета-вольтийн зайг үйлдвэрлэхэд 4.5 сая рубль орчим болно. Учир нь Никель-63-ын изотоп нь байгальд байдаггүй бөгөөд зөвхөн тусгай цөмийн реакторуудад үйлдвэрлэх боломжтой бөгөөд ОХУ-д гэхэд ийм цөмийн реактортой үйлдвэр ердөө 3 байдаг ажээ.

Илүү дэлгэрэнгүй  мэдээллийг дараах холбоосоос авна уу. https://habr.com/ru/news/t/391187/       https://www.facebook.com/goodcurrentevents/videos/631698587772957/