Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Ураныг тойрсон асуудлууд

Ураныг тойрсон асуудлууд

Ногоон энергийн чиг хандлага үргэлжилсээр байгаатай уялдан ураны үнэ өсөж, зах зээл нь бэхжинэ гэж олон хүн хүлээж, зарим нь энэ өдөр удахгүй ирнэ гэж итгэдэг.

2011 онд болсон Фукушимагийн цөмийн гамшгаас хойш ураны үнэд бэрхшээл тулгарсан. Хүчтэй газар хөдлөлтөөр Япон Улсын цөмийн реактор гэмтэж, тэдгээрийг зогсоох шаардлагатай болсон. Ослын дараа цөмийн эрчим хүчний реактороос үүссэн цацрагийн эрсдэлээс эмээсэн болон ураны зах дээрх нийлүүлэлтийн илүүдэл нь өнөөг хүртэл ураны арилжааны үнэд дарамт учруулж байсан.

Гэхдээ саяхан найдварын туяа ураны салбарт эргэж ирэв. Казахстаны Казатомпром болон Канадын Cameco (TSX: CCO, NYSE: CCJ) зэрэг томоохон үйлдвэрлэгчид ураны нийлүүлэлтээ бууруулсан нь түүний үнийн өсөлтийг бий болгож, зах зээлийг өөдрөг үзэгчдийн төсөөллөөр дэлхийн ураны зах зээлд огцом өсөлт бий болох талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ.

Тэгвэл ураны зах зээлийн гол тоглогчид хэн вэ?

Уран олборлодог томоохон улсууд

  • Канадын ураны уурхай
  • Австралийн ураны уурхай
  • Ураны халуун цэгүүд: Өмнөд Африк, Нигер, Намиби, Танзани
  • АНУ-ын ураны уурхай
  • Казахстаны ураны уурхай

Казахстан Улс нь ураны зах зээл дээр 2009 оноос урт хугацааны туршид тэргүүлж байгаа бөгөөд бусад орнуудаас хоёр, гуравдугаар байрт Канад, Австрали удаалж байна.

Ураны зах зээлийн халаалтын үед орон зайг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдын хувьд эдгээр шилдэг тоглогчдыг ойлгох нь нэн чухал юм.

Дэлхийн цөмийн нийгэмлэг (World Nuclear Association)-ийн ураны олборлолтын талаарх хамгийн сүүлийн тайлангаас 2019 онд хамгийн том уран үйлдвэрлэдэг орнуудын талаар дэлгэрэнгүй статистик мэдээллийг авч болно.

Жишээлэн дурдахад: Казахстан Улс нь 2019 оны байдлаар нийт 22,808 тонн уран үйлдвэрлэж, дэлхийн ураны нийлүүлэлтийн 43 хувийг бүрдүүлжээ.

Түүний дараах ураны том үйлдвэрлэгч орон нь Канад Улс бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн ураны нийлүүлэлтийн 13 хувийг бүрдүүлж, 6,938 тонн уран үйлдвэрлэжээ. Өмнөх жилтэй нь харьцуулбал 7,001 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

Австрали Улсын хувьд 2019 онд нийт 6,613 тонн үйлдвэрлэж, 2018 онд үйлдвэрлэсэн 6,517 тоннын үзүүлэлтээс яльгүй өссөн байна. Гэхдээ энэхүү тив улсад дэлхийн ашиглах боломжтой ураны нөөцийн 29 хувь нь байдаг.

Ураныг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах дэлхийн улс орнуудын жагсаалтад нэмэгдэж байгаа нь байгаль орчинд хортой хий ялгарлыг их хэмжээгээр гаргаж буй нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд болон чулуужсан түлшний үйлдвэрээс аажмаар холдох боломжийг бий болгоод байна. Цөмийн энергийн салбар тогтвортой хөгжиж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд угсралтын янз бүрийн үе шатанд 50 цөмийн реактор баригдаж байна.

Түүнчлэн, цацраг идэвхт изотопууд нь бас ураны чухал хэрэглээ юм. Эмнэлэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт цацраг идэвхт изотопууд ашиглаж байгаа нь олон хүний өдөр тутмын амьдралд том үүрэг гүйцэтгэдэг.

Хөрөнгө оруулалтын мэдээллийн сүлжээ (INN) сайтын мэдээллүүдийг тоймлон хүргэв.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.

https://investingnews.com/how-to-invest-in-uranium/

https://investingnews.com/uranium-investing/

https://investingnews.com/largest-uranium-producing-countries/