Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн “Краудсорсинг сорилт 2020” цахим төслийн ялагчид тодорлоо

ОУАЭА-ийн “Краудсорсинг сорилт 2020” цахим төслийн ялагчид тодорлоо

ОУАЭА-аас  дэлхий дахинд тархсан цар тахлын үед залуу эрдэмтэн, судлаачдын дунд цахим шүлжээгээр Краудсорсинг сорилтын төслийг хэрэгжүүлж, тус агентлагийн ээлжит 64 дүгээр Ерөнхий бага чуулганы өмнө ялагчдыг тодруулжээ.

“Төрөлх гарагаа аюулгүй цэвэр хадгалья” гэсэн уриан доор болсон “Цөмийн байгууламжийг ашиглалтаас гаргах, бохирдсон газрын байгаль орчны нөхөн сэргээлтийн хэрэгжилтийг сайжруулах шинэлэг санаа болон төлөвлөгөөг боловсруулах” цахим төсөл нь 35 хүртэлх насны залуу эрдэмтдийн дунд 2020 оны 05 дугаар сарын 31-нйи өдрийг хүртэл хэрэгжсэн байна.

Зураг дээр: хиймэл оюун ухаантай хослуулан робот платформоос авсан дээжний зургийн боловсруулт хийгдэж байна.

ОУАЭА-ийн краудсорсинг сорилт нь ухаалаг шийдлүүдийг зардал багатай, үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэсэн загварчлал, үйл ажиллагааны инновацийг дэмжихэд чиглэжээ.

ОУАЭА нь краудсорсинг сорилтын шилдэг таван бүтээлийг сонгон шалгаруулахдаа цөмийн байгууламжийг ашиглалтаас гаргах, цацрагийн бохирдолтой газрын байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр шинэлэг санаа эрэлхийлсэн байна. Тэдгээрийн гурав нь цөмийн байгууламжийг ашиглалтаас гаргах, хоёр нь хүрээлэн буй орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн ба шинж чанарыг тодорхойлох багаж хэрэгслээс эхлээд хээрийн хэмжилт, цацрагийн 3D хэмжилтийн өгөгдлийг цуглуулах, түүнчилэн робот, хиймэл оюун ухаан  зэрэгт чиглэсэн байв. Энэхүү төсөлд  дэлхийн өнцөг булан бүрийн залуучууд оролцсон бөгөөд тэдгээрийн чин эрмэлзлэл нь цөмийн салбарын үйл ажиллагааг илүү аюулгүй, хурдан, зардал багатай болгох шинэлэг арга барил, шийдлүүд байлаа.

Тус төслийн ялагчийн нэг Францын Альтернатив энерги ба цөмийн эрчим хүчний комиссориат (CEA)-ын судалгааны инженер Силвейн Леблонд "Би татан буугдаж буй цөмийн байгууламжуудын шал, хана эсвэл техник хэрэгсэл зэрэг төрөл бүрийн гадаргууг бохирдуулдаг цацраг идэвхт бохирдлыг дүрслэх чадвартай төхөөрөмжийг бүтээсэн" гэж хэлээд "Энэ нь гадаргуу дээрх үлдэгдэл бохирдлыг судлах, бохирдсон байгууламжийг зохих ёсоор нь нөхөн сэргээхэд маш их дэм болно” гэжээ.

Цөмийн байгууламжийг ашиглалтаас гаргах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь хүн ба хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой хариуцлагыг зохицуулах, цөмийн эрчим хүчний тогтвортой байдалд амин чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нийт 12 орны  судлаачдын 26 материалыг хүлээн авч, инновацийн түвшин, бүтээлч байдал зэрэг шалгуураар үнэлсэн байна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.

 https://www.iaea.org/topics/decommissioning/iaea-challenge-decommissioning-and-environmental-remediation-2020

https://www.iaea.org/newscenter/news/robots-drones-and-artificial-intelligence-for-advanced-decommissioning-and-environmental-remediation-winners-of-the-iaea-2020-crowdsourcing-challenge