Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

“Төв Азийн орнууд дахь ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлттэйй холбоотой хяналтын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх” бүсийн төслийг Европын Комиссоос хэрэгжүүлэх гэж байна. Нийт 2,5 сая еврогийн өртөг бүхий эл бүсийн төсөлд Монгол Улс оролцохтой холбогдуулан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яаманд боллоо. Гэрээнд Монголын талаас Сангийн яамны зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэлбаатар гарын үсэг зурав.
 
Энэхүү төсөл нь бүсийн хэмжээнд цөмийн аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:
Ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагааны болон хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлэх,
Үйлдвэрлэлд ашигласан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгох, 
Цацрагийн (альфа, бета, гамма) болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах,
Цацрагийн хамгаалалт, байгаль орчны нөхөн сэргээлт, мониторингийн төлөвлөгөө болон арга зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зэрэг болно. 
 
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцох тус газар нь ямар нэгэн санхүүгийн үүрэг хүлээхгүй бөгөөд төслийг 72 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.