Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн ээлжит 55 дугаар чуулган Вена хотноо эхэллээ

ОУАЭА-ийн ээлжит 55 дугаар чуулган Вена хотноо эхэллээ

2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ОУАЭА-ийн ээлжит 55 дугаар чуулган Вена хотноо үйл ажиллагаагаа эхэллээ. 54 дүгээр чуулган даргалагч Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ж.Энхсайхан 55 дугаар Ерөнхий бага хурлыг нээн үг хэлж, 55 дугаар Ерөнхий бага хурлын даргалагчийг шинээр сонгов. Румыни Элчин сайд, Байнгын төлөөлөгч Корнел Ферута сонгогдож, энэ Ерөнхий бага хурлаар Тонга, Доминик болон Лаос улс ОУАЭА-ийн шинэ гишүүн орноор элсэв.

ОУАЭА-ийн 151 гишүүн орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож хөтөлбөрийн дагуу цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, эрүүл мэнд, санхүү зэрэг олон асуудлуудыг хэлэлцэж байна. ОУАЭА-ийн 55 дугаар хуралдаанд элчин сайд Ж.Энхсайхан тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчдийн тэргүүн 2011 оны 9 дүгээр сарын 22-нд үг хэлнэ. Манай төлөөлөгчид чуулганы хугацаанд салбар хуралдаануудад оролцохын зэрэгцээ ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Цөмийн эрчим хүчний газрын захиралтай уулзаж тодорхой асуудлаар санал солилцоно. Техникийн хамтын ажиллагааны газрын албатай зөвлөлдөх уулзалт хийж 2012-2013 онд хэрэгжүүлэх төслүүдийг баталгаажуулж, Хорт хавдрын эсрэг хөтөлбөрийн газрын төлөөлөгчидтэй уулзаж ПАКТ-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Цөмийн аюулгүй байдлын албаныхантай хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Вьетнам, АНЭУ, Австралийн төлөөлөгчидтэй хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзалтууд зохион байгуулна.
 
5 өдөр үргэлжлэх чуулганд гишүүн орнуудаас гадна олон улсын байгууллагын 3000 төлөөлөгчид Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд улс орныхоо байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ дараах салбар хуралдаануудад оролцож Чуулганаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэх юм. 
Үүнд: 
1.Фукушимагийн ослын дараах цөмийн аюулгүй байдал
2.Цацраг изотопын хангамж 
3.Цөмийн хэрэглээ
4.Цөмийн эрчим хүч
5.Цөмийн баталгаа
6.Цөмийн аюулгүй байдал, хамгаалалт гэх мэт сэдвүүдээр салбар хуралдаанууд болно.
 
Түүнчлэн ОУАЭА-ийн Чуулганы үеэр тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний уулзалтыг хийдэг бөгөөд энэ удаад усны асуудлаар томоохон форумыг зохион байгуулж байна. Дэлгэнгүй мэдээллийг энэ холбоосноос үзнэ үү.