Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цацрагийн бохирдлыг арилгалаа

Цацрагийн бохирдлыг арилгалаа

Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортлож байгаа автомашин, автомашины сэлбэг хэрэгсэлд цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийхэд бага хэмжээний цацрагийн бохирдол илэрсэн 8 автомашины цацрагийн бохирдлыг арилгах, цэвэрлэгээ хийх ажлыг ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран 2011 оны 9 дүгээр сарын 23-26-ны хооронд зохион байгууллаа. Автомашинуудын цацрагийн бохирдол арилсан тул эздэд нь буцаан олгов.