Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалтыг амжилттай зохион байгууллаа

Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалтыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газрын хооронд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад цөмийн зэвсэг, цөмийн материалын экспорт, импортын хяналтыг хэрэгжүүлэх, техникийн чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Газар, Цөмийн Энергийн Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, тоног төхөөрөмж суурилуулагч “Интерсайнс” ХХК хамтран “Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалт”-ыг 2011 оны 10 дугаар сарын 13-18-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод зохион байгууллаа.
 
Сургалтын зорилго нь Монгол улсын хилийн боомтууд дээр суурилагдсан цацрагийн монитортой ажиллах хилийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, тэдгээрийг төв сервер дээр илэрч байгаа дохиоллыг унших, мэдээлэл боловсруулах, цацраг идэвхт бодис, цөмийн материал хайх, илрүүлэх, изотопыг таних, хоёрдогч шатны үзлэг хийх, цацрагийн хамгаалалтын бүс тогтоох, цацрагийн аюулгүй байдлыг хангах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн болно.
 
Сургалтанд Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоос хилийн хяналтын 6, Шивээ хүрэн боотмоос хилийн хяналтын 4, гаалийн хяналтын 2 нийт 12 улсын байцаагчид хамрагдлаа.