Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Санал №1402271681

Ерөнхий сайд танаа: Монголын цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд Газрын хөрснөөс авч буй нүүрсэнд тодорхой хэмжээгээр цацраг идэвхит бодос агуулагдаж байдаг бөгөөд, тус нүүрсийг галд хийж шатаахад кг тутамд байгаа цацрагт идэвхит бодосын хэмжээ илүү их болж үнсэндээ шингэж үлддэг аж. Гэтэл Манай төрийн өндөрлөгүүд гадаадын орнуудтай туршлага солилцож байгаа мэдээлэлд том станцын үнсээр цемент хийнэ, энэ нь ашигтай цэвэр түүхий эд гэж ярьж байна. Эцэст нь энэ ажлын үр дүнд хортой материалаар баригдсан байшин барилгууд бий болох аюултай тул асуудлыг өндөр түвшинд анхааралдаа авч, энэ ажлаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт дүгнэлтийн үндэслэлтэй хийхийг санал болгож байна.
 
 
 
Цөмийн Энергийн газар 2014-03-12 16:35
 
Сайн байна уу? Салбарын хувьд анхаарал хандуулж санал хүсэлтээ ирүүлсэн танд баярлалаа. Цөмийн энергийн газар улсын хэмжээнд цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгуулга юм. Цөмийн болон цацрагийн хяналтын газраас цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хил гаалиар орж гарж буй бүх бүтээгдэхүүний дээжинд хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэхээс гадна Цөмийн энергийн тухай хууль болон, Цөмийн болон цацрагийн улсын хяналтын албаны дүрэм, “Барилгын материалыг цацрагийн хяналтад хамруулах тухай” журмыг үндэслэн барилгын материалын үйлдвэрлэл, импортлолд цацрагийн улсын хяналтыг тогтмол хэрэгжүүлж байна. Орон сууцны болон нийгэм ахуйн барилга, байгууламжийн барилгын материалын байгалийн цацраг идэвхт изотопуудын зөвшөөрөгдөх хэмжээг одоогоор манай улсад мөрдөгдөж байгаа Цацрагийн аюулгүйн норм-83 (ЦАН-83), “Барилга, барилгын материал, керамик тоосго ба гулдмай” MNS 138:99 стандартаар байгалийн цацраг идэвхт изотопуудын радийн эквивалент идэвх нь 370 Бк/кг-аас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Иймээс барилгын материалын цацраг идэвхийн хяналтыг улам өргөжүүлж, дээрх норм, стандартын биелэлтийг хянаж, барилгын материалын цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулахад энэхүү хяналтын зорилго оршдог. Цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, хүн амд үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, шарлагын түвшинг зохистой доод түвшинд байлгах, хүн амыг цацрагийн шарлагын нэмэгдэл тун, нөлөөнд өртүүлэхгүй байлгах нөхцлийг бүрдүүлэх үүднээс уурхай болон барилгын материалын үйлдвэрлэлийн орчин, түүхий эд, бүтээгдэхүүнүүдэд цацрагийн холбогдох хэмжилтүүдийг хийж, шинжилгээнд дээж авч, хэмжилт шинжилгээний дүнгүүдийг үндэслэн дүгнэлт гаргадаг болно. Одоогоор ДЦС-2, 3, 4-ийн үнсэн санг ашиглахгүй байгаа ба зөвхөн 4-р станцын цахилгаан шүүлтүүрт хуримтлагдсан дэгдэмхий хуурай үнсийг зарим компаниудад тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнд хийсэн цацрагийн хэмжилт шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаснаар ДЦС-4 худалдан борлуулах гэрээний үндсэн дээр олгож байна. 2012 онд 7, 2013 онд 13 байгууллага, аж ахуйн нэгж гэрээ хийсэн байна. Улаанбаатар хотод цахилгаан станцын хаягдал /цахилгаан шүүлтүүрийн/ үнсээр барилгын материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Цацрагийн аюулгүйн норм, стандартын шаардлагыг хангаж байдаг. Блок, бетонон хавтан, бетонон зуурмаг үйлдвэрлэдэг 9-16 аж ахуйн нэгжүүд жил бүр хяналтанд хамрагдаж, түүхий эд, бүтээгдэхүүндээ цацрагийн хэмжилт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж, станцтай үнс авах гэрээ хийдэг.