Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ЕВРОСЕЙФ - 2011

“ЕвроСейф нийгэмлэг нь Европын аюулгүй байдлын олон байгууллагыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Европын орнуудын цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах зорилготой ажилладаг. Тус нийгэмлэг жил бүр “Евросэйф” хурлыг зохион байгуулдаг бөгөөд 2011 оны уулзалтыг 2011 оны 11 дүгээр сарын 7-8-нд Парист зохион байгуулсан. Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

• “Фүкүшима ЦЦС-д гарсан ослоос үүдэн аюулгүй байдлын шинэ арга хэмжээ авч байгаа талаар” (илтгэгч нь Жак Репуссар, Францын цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн Ерөнхий захирал),
• “Фүкүшима ЦЦС дахь ослын тухай тайлан: Японы аюулгүй байдлын байгууллагуудын олж авсан туршлага” (илтгэгч нь Японы Цөмийн аюулгүй байдлын газар),
• “Онцгой болон нийлмэл аюулын үе дэх аюулгүй байдлын аргачлал” (илтгэгч Ула Вүорио, Финляндын хяналтын байгууллага-STUK),
• “2011 он болон түүнээс хойшхи стресс тестийн тодорхойлолт ба хэрэгжүүлэлт” (Жим Леонс, ОУАЭА),
• “Аюулгүй байдлын шинэ шаардлага болон түүнийг удаан хугацаагаар хэрэгжүүлэх бодлого” (илтгэгч нь Бернальдо де Кирос, Алмараз ЦЦС менежер),
• “Осолд бэлэн байх асуудалд техникээр дэмжих байгууллагын (Техникээр дэмжих байгууллага-TSO) сүлжээг бий болгох” (илтгэгч нь Франк-Питр Вайсс, ETSON) зэрэг болно.

Хурлын вэб хуудсаас сонирхосон бусад илтгэлүүдийг үзэж болно.