Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь заалт, Засгийн Газрын 2006 оны 1 дүгээр тогтоолын дагуу Үндэсний статистикийн хорооны дарга, Сангийн сайдын 2011 оны хамтарсан тушаалаар батлагдсан ОҮИТБС-ын тайлангийн маягтын дагуу 2011 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, аудитороор баталгаажуулан Цөмийн энергийн газар болон ОҮИТБС-ын ажлын албанд 2012 оны 02 дугаар сард багтаан ирүүлнэ үү!
 
Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд маягт 1, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд маягт 2-оор тайлангаа гаргахыг анхаарна уу.
 
Тайлангийн маягтыг www.eitimongolia.mn цахим хуудаснаас татан авна уу