Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Мэндчилгээ

Мэндчилгээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиллагсад болон ган үзгийн эзэд болсон сэтгүүлч Та бүхэнд Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье.
 
Бид Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.
 
Цөмийн энергийн газрын зорилго чиглэл, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулахад хэвлэл мэдээллийн байгууллагын болоод бидний хамтын ажиллагаа юу юунаас чухал билээ.
 
Өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээний албаны дарга нартай уулзалт зохион байгуулж, харилцан санал бодлоо солилцсоноор хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээ мэдээллийг шуурхай, бодитой хүргэх, ил тод байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нилээд ажлуудыг хамтран хийхээр төлөвлөөд байна.
 
Та бүхний үг нь цэцэн, үзэг нь хурц байх болтугай.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Г.МАНЛАЙЖАВ