Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Төслийн танилцуулах уулзалт болно

Цөмийн энергийн газраас Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээ болон Азийн цөмийн хамтын ажиллагааны форум түүний ач холбогдол, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслийн талаар танилцуулах уулзалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах болжээ.
 
Уулзалт Засгийн газрын XI байрны дугуй танхимд 14:00 цагт эхлэх бөгөөд 2012-2013 онд хэрэгжих төслийн үндэсний зохицуулагч болоод багийн гишүүд оролцох юм.
 
Олон Улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2012-2013 онд 49 төсөл хэрэгжих аж.
 
Салбараар нь тодруулбал цөмийн энерги, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчны чиглэлээр үндэсний найм, бүсийн арван тав, гэрээнээс гаднах хорин дөрөв, бүс хоорондын хоёр төсөл хэрэгжинэ.
 
Энэ мэдээллээр дамжуулан Улсын клиникийн төв эмнэлгийн цөмийн онош зүйн тасаг, Хавдар судлалын үндэсний төв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, Хөдөө аж ахуйн их сургууль, геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбар, Цөмийн судалгааны төв, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн ус судлалын секторт ШУТИС-ийн материалын технологийн сургууль, Мал эмнэлэг, үржлийн газар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнуудыг тус тус уулзалтанд хүрэлцэн ирэхийг хүсчээ.