Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цөмийн энергийн комисс байгуулагдсаны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож байна

Цөмийн энергийн комисс байгуулагдсаны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жилийн түүхэн ой энэ оны 07 дугаар сарын 27- ны өдөр тохиож байгаа ажээ.
 
Цөмийн энергийн эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэн, тус орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгууллагуудад цацраг идэхт бодис-изотопуудыг хэрэглэх явдалд улсын хяналтыг тогтоох зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд 1962 онд Цөмийн энергийн комисс байгуулагдсан байна
 
Өнөөдөр энэ комиссын даргаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажиллаж байгаа бол анхны даргаар нь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга агсан Ц.Пунцагноров томилогдон ажиллаж байсан аж.
 
Цөмийн энергийн газраас энэ түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг томилсон бөгөөд өнгөрсөн баасан хэрхэн тэмдэглэх талаар хуралдаж, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
Түүхэн ойн арга хэмжээний хүрээнд тус комиссд ажиллаж байсан үе үеийн удирдлага болоод гишүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, уулзалт ярилцлага зохион байгуулах, мөн баримтат нэвтрүүлэг, 50 жилийн түүхийг багтаасан ном гаргахаар болжээ.
 
Дашрамд дуулгахад ЦЭК нь цацраг идэхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагын хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уяалдуулан зохицуулах зорилттой ажилладаг байна. 
 
Түүнчлэн тус комиссын гишүүдэд Сангийн сайд, Гадаад харилцааны сайд гэх мэт долоон яамны сайд, дэд сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, ТЕГ, ОБЕГ, ГЕГ-ын дарга нар тус тус багтдаг байна.