Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн хаягдлыг монголд булшлах боломжгүй

Цөмийн хаягдлыг монголд булшлах боломжгүй

 
2012 оны 6-р сарын 13, Лхагва гариг
 
Монгол улсад цөмийн хаягдлыг булшлах гэрээ хэлцэл хийсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй мэдээлэгдэж байсан. Дээрх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэдээлэл сонслоо.
 
"Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль", “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль”, “Цөмийн энергийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 184 тоот зарлигт Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хог хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.
 
ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар аль нэг улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээр хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэх ч хууль эрх зүйн хувьд хаалттай.
 
Мөн АНУ-ын Нью Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг байршуулах асуудал байхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
 
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд 03 дугаар сард Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол улс гадаадын аль ч оронтой цөмийн хаягдал булшлах гэрээг хэзээ ч байгуулж байгаагүй. Цаашид ч ийм зүйлийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.
 
Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлах талаар мэдээлэл нь үнэнд нийцэхгүйг онцолж, гадныхантай ямар нэг яриа, хэлэлцээр хийгдээгүй, энэ асуудал нь хуулиар хориглосон үйл ажиллагаа болохыг хариуцсан мэргэжлийн байгууллага болох Цөмийн энергийн газар олон нийтэд албан ёсоор удаа дараа мэдэгдэж байсан 
 
УИХ, Засгийн газар, цөмийн чиглэлийн холбогдох төрийн захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин ажиллаж ирсэн бөгөөд ЦЭГ-аас УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн тавьсан асуулгад хариулт өгч, ҮАБЗ-д бодит мэдээллийг шуурхай хүргүүлэн ажиллаж, байна. 
 
Мөн “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоо”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”, "Ногоон Эвсэл" зэрэг төрийн бус байгууллагуудаас тавьсан асуултад хариу хүргүүлж, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж бодит мэдээллээр ханган ажилласан байна.
 
Өнгөрсөн жилээс эхлэн цөмийн хаягдлыг булшлах асуудлаар үндэслэлгүй мэдээлэл гарч байсан бол дээрх мэдээлэл нь улс төрийн сонгуультай зэрэгцэн ахин сөхөгдөж байгаа нь олны анхаарлыг татах зорилготой байж болохыг үгүйсгэх аргагүй юм.