Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Нийтлэл

Атомын, цөмийн энерги гэхээр айж сандралдах нь зөв үү?

Атомын, цөмийн энерги гэхээр айж сандралдах нь зөв үү? Хувиараа бизнес эрхлэгч Б.Цогтгэрэл:
 
Хүн төрөлхтөн өөрийн мэдэхгүй зүйлээсээ айсаар ирсэн гэдэг. Амьд бодгаль үүссэн цагаас ч өөрөөсөө хүчирхэг аливаа амьтнаас, эсвэл үзэгдлээс, бурхан тэнгэрээс, бүр сүүлдээ өөрсдийнхөө зохиосон зүйлээс айх болж. Үүний нэг нь атомын цөмийн энерги юм. Газрын доорх ховор элементийн нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж байгаа Монгол орон Авдар доторх алт-наасаа айж суух нь юусан билээ. Жил ирэх тусам цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагаа сайжирч, улам боловсронгуй болж байна. Тиймээс манайх шиг өргөн уудан нутагтай, ураны баялаг нөөцтэй улс тэрийгээ ашиглаад эрчим хүчний эх үүсвэртэй болчихвол ард түмний амьдралд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Жил бүр агаарын бохирдлыг бууруулах талаар улс, нийслэлийн төсвөөс багагүй мөнгө баталж байгаа боловч үр дүн гарахгүй, харин ч бохирдол нэмэгдсээр гамшгийн хэмжээнд хүрлээ. Сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ эрс өсөн нэмэгдэхийн хэрээр гаднаас жилдээ импортлон авдаг цахилгаан эрчим хүч 130 сая квт/ цаг хүрчээ. Нэг квт цаг цахилгаан эрчим хүчийг 110 төгрөгөөр худалдан авч байна. Үүнээс болж сүүлийн үед цахилгааны үнийн дарамтыг иргэдэд илэрхий мэдэрч эхэлсэн. Миний сонссоноор нэг тонн нүүрс шатаахад гарах энергийг ердөө харандааны баллуурын хэмжээтэй цөмийн түлшний үрлээс гарган авах боломжтой юм гэсэн. Энэ нь эдийн засгийн хувьд асар их хэмнэлт авчирна гэдэгт санал нийлэхгүй хүн байхгүй. Ер нь ураныг газар доор байхдаа үнэгүй, хэн ч ашиглахгүй байгаа шүү дээ. Түүнийг гаргаж ирээд зөв зохистой ашиглаад дундад зууны үеийн түүхий нүүрсний хэрэглээг халж орхивол ёстой хувьсгал тэр шүү дээ. Ганц халаалтын дулааны асуудал биш жижиг дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн парк, уул уурхайн эрдэс баялагийн ашиглалт, боловсрол шинжлэх ухаан гээд нийгмийн бүхийн салбарт үр ашигаа өгнө. Техник технологийн эрин зуун гэгдэж буй энэ үед амьдарч буй монголчууд бид уран олборлох, цөмийн эрчим хүч ашиглана гэхээр учрыг нь олоогүй байж сандралдаж бүр сүүлдээ сонгуулийн сурталчилгааны сэдэв болгож төвийлгөөд байх юусан билээ. Тэртэй тэргүй ирээдүйд ашиглахаас хойш туйлшралтгүй дэлхий нийтээс хоцролгүй, бодлоготой, хяналттайгаар энэ баялагаа яагаад одооноос ашиглаж болохгүй гэж. 
Хэлэх эрхийн индэрээс /Өдрийн сонин/ 2012-06-20 11 дугаар нүүр