Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Ярилцлага

Монголын талаас АНУ-ын цөмийн хаягдлыг авах талаар санал хэзээ ч тавиагүй.

Монголын талаас АНУ-ын цөмийн хаягдлыг авах талаар санал хэзээ ч тавиагүй.

Эрхэм дэд сайд Понэман та Монгол улсад 2010 онд айлчлан ирж байсан билээ. Танд Монголын талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
 
Надад хамгийн эхлээд Монгол хүмүүсийн талаар гүн сэтгэгдэл төрсөн найрсаг, ухаалаг, прогматик бас ардчилсан ирээдүйд тууштай санагдсан. Бид олон сэдвээр өргөн хүрээтэй ярилцсан. Хувьсгалаас хойш гарсан улс төрийн болон эдийн засгийн хөгжил дэвшил бахархалтай санагдсан. Бас танай улс асар их байгалийн баялагтайгаас гадна тэр баялгаа ард олныхоо сайн сайхны төлөө ашиглах бололцоо дүүрэн байгаа санагдаж байлаа. Эцэст нь хөдөө нутгийн уламжлалт аж амьдрал их таалагдсан, би тэнд гэрт зочлох боломж гарсан бөгөөд бүр уулийн энгэрт яваа аргаль харсан шүү.
 
Таны айлчлалын үеэр манай хоёр улс цөмийн салбарт энхийн зорилгоор хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Монгол Улс бол Орос, Хятад гэсэн цөмийн зэвсэгтэй 2 том хөрш улсын дунд оршдогийг та мэднэ. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд Гуравдагч хөршийн бодлогыг эрхэмлэн танилцуулж Америкийн Нэгдсэн Улсыг Монгол улсын хамгийн чухал гуравдагч хөрш гэж тусгасан байдаг. Тэр ч утгаараа Монгол Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан санамж бичиг манай улсын хувьд чухал баримт бичиг юм. Америкийн Нэгдсэн Улсын хувьд энэ санамж бичгийг юу гэж үздэг вэ?
 
Энэ бол Монгол Улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхдээ хариуцлагатай хандаж бас зөвхөн энхийн зорилгоор ашиглахад тууштай хандаж байгааг харуулж байна гэж бид үздэг. Энэ санамж бичиг нь Америкийн Нэгдсэн Улстай цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах ирээдүйн харилцааны үндэс суурь юм гэж бодож байна.
 
Монгол Улс бол ардчилсан улс. Бас манай улс Цөмийн зэвсэггүй бүс улс гэдгээрээ бахархдаг. Та энэхүү цөмийн зэвсэггүй статусыг дэмждэг үү?
 
Бид танай улсын өөрөө тунхагласан цөмийн зэвсэггүй бүсийн статусыг дэмждэг. Тиймээс ч Ерөнхийлөгч Элбэгдоржтой хамтарсан мэдэгдэл гаргахдаа манай ерөнхийлөгч энэхүү статуст баяр хүргэсэн билээ.
 
Япон улсад болсон газар хөдлөлт, цунами болон Фүкүшима станцын ослоос хойш Герман, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байна. Америкийн Нэгдсэн Улсын хувьд цөмийн эрчим хүчнээс татгалзах уу? Бусад өндөр хөгжилтэй орнууд бүгд татгалзах болов уу? Таны хувьд ямар таамаглалтай байна вэ?
 
Бидний цэвэр эрчим хүчний ирээдүйд цөмийн эрчим хүч чухал байр суурь эзлэх боломжтой. Бид цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхдээ, цөмийн байгууламжуудын аюулгүй ажиллагаа болон найдвартай ажиллагааг хангахад анхаарлаа хандуулах энэ талаар улам шинэчлэн баталгаажуулж ажиллах ёстой юм. Энд Америкийн Нэгдсэн Улсад цөмийн цахилгаан станцыг барихад болон ажиллуулахад аюулгүй ажиллагаа маш чухал байсаар ирсэн байх ч болно. Иймээс бид өнгөрсөн хугацаанд үйлдвэр байгууламжуудынхаа аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар тууштай ажиллаж ирлээ. Бас бид цэвэр эрчим хүчний эх үүсвэр болон цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхдээ Фүкүшимад гарсан алдаанаас чухал сургамжуудыг авч, үргэлжлүүлэн ажиллах учиртай юм.
 
Сүүлийн үед цөмийн хаягдал Монголд булшлах гэж байна гэсэн мэдээ гарах боллоо. Таны мэдэж буйгаар бол Монголын албаны хүмүүстэй уулзахад танай улсын цөмийн хаягдлыг Монголд авчрах санал Монголын талаас тавьж байсан удаа бий юу? Америкийн Нэгдсэн Улс Монголд цөмийн хаягдлаа хаяхаар ажиллаж байгаа зүйл бий юу?
 
Би Монголын ямар ч албаны хүн Америкийн Нэгдсэн Улсын цөмийн хаягдлыг авахаар санал тавьж байхыг хэзээ ч сонсоогүй, бас Америкийн Нэгдсэн Улсын албаны хүн манай цөмийн хаягдлыг Монгол руу явуулъя гэж хэлж байхыг сонсоогүй. Америкийн Нэгдсэн Улс цөмийн хаягдлаа Монгол руу явуулахаар ажиллаж байгаа зүйл огтоос байхгүй юм. Үнэндээ ерөнхийлөгч Обамагийн хүсэлтээр, Эрчим хүчний сайд Чу нь Цэнхэр Туузны Комисс гэж байгуулаад Америкийн Нэгдсэн Улсын цөмийн циклийн ашигласан түлшний менежментийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийж байгаа бөгөөд, энд иргэний болон батлан хамгаалахын хэрэглэсэн цөмийн түлшийг хадгалах, боловсруулах, булшлах асуудлууд орж байгаа юм. Энэхүү комисс санал зөвлөмжөө ирүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн алба хэрхэн хариулт өгөх талаар ажиллаж байна. Түүнчлэн, Конгресийн гишүүд ч гэсэн энэ зөвлөмжүүдийг авч үзэж хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэ комиссын зөвлөмжүүдэд ч гэсэн зөвлөмжид хариулт болон гарч буй ажлуудад ч гэсэн Америкийн Нэгдсэн Улс цөмийн хаяагдлаа Монгол руу илгээх тухай юу ч байхгүй, би тийм зүйл огт сонсоогүй.
 
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэр цөмийн асуудал яригдсан уу?
 
Ерөнхийлөгч Элбэгдоржийн маш чухал айлчлалын үеэр Ерөнхийлөгч Обама тэр хоёр олон асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд тэдний дунд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухай мөн тусгагдсан. Түүнийгээ хамтарсан мэдэгдэлдээ тусгасан. Хамтарсан мэдэгдэлд дурдсан хэсэг нь:
 
“Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын зүгээс хоёр улсын хооронд 2010 оны 9 дүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт үндэслэн цөмийн эрчим хүчний салбар дахь харилцан ашигтай байх үйл ажиллагааг судлан үзэхээр шийдэв. Америкийн Нэгдсэн Улсын зүгээс Монгол Улсын цөмийн эрчим хүчний талаархи санаачилгыг хүлээн зөвшөөрч дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг сайшаав. Монгол Улсын зүгээс Ерөнхийлөгч Обамагийн Олон улсын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны шинэ бүтэц бий болгох тухай Прагад зарласан санаачилга уриаг дэмжиж байгаагаа нотлов.” гэсэн байдаг.
 
Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Та Монголд удахгүй дахин айлчлах байх гэж итгэж байна.
 
А: Айлчлал маань мөн уулзсан албаныхан, найзалж нөхөрлөсөн хүмүүс надад маш их таалагдсан. Ахин ирэхдээ үнэхээр таатай байх болно.
 
Ярилцсан Г.Цолмон.
 
Эх сурвалж: Өдрийн сонин