Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Нийтлэл

Цөмийн хаягдлыг булшлах хөтөлбөр батлаагүй гэв

Цөмийн хаягдлыг булшлах хөтөлбөр батлаагүй гэв

Засгийн газрын өнгөрсөн лхавга гаригийн хуралдаанаар 2012-2017 онд цөмийн хог хаягдлыг булшлах байр, сав барих хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Харин үүнд үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос няцаалт өглөө.
 
Уг няцаалтад Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг баталсныг дурдсан байна.
 
Мөн Монгол улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт дунд хугацаанд 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан бөгөөд үүнд цацрагийн үүсгүүрийн хэрэглээ ихэсч, хэрэглэгч байгууллага олширч байгаа өнөө үед улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс цацраг идэвхит ашигт малтмалын радиохимийн лаборатори байгуулах арга хэмжээ орсон гэв.
Түүнчлэн уг арга хэмжээнд цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдлын хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах, олон улсын жишиг түвшинд хүргэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт үүсгүүрийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэлийг шалгах, идэвхт тодорхойлох болон физик судалгаа хийх, цацрагийн ил үүсгүүртэй ажиллах, цацраг идэвхт хаягдлын хор хөнөөлийг бууруулах асуудлууд ч оржээ.
 
Уг лабораторийг байгуулснаар цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг ханган хүн амын эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинг цацрагийн нөлөөллөөс урьдчилан сэргийлнэ хэмээн үзэж байгаа аж. /Өдрийн шуудан/