Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цацрагийн хэмжилтийн багажуудыг холбогдох төрийн байгууллагуудад хүлээлгэн өглөө

Цацрагийн хэмжилтийн багажуудыг холбогдох төрийн байгууллагуудад хүлээлгэн өглөө

АНУ-ын Эрчим хүчний яамнаас эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгоход ашиглагдах орчин үеийн 15 нэр төрлийн 35 цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгслийн хамт Цөмийн энергийн газарт үнэ төлбөргүй өгсөн байна.
 
Дээрхи багажуудаас эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажилд оролцох ТЕГ, ОБЕГ, ОБЕГ-ын Аврах тусгай анги, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгслийн хамт ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав энэ сарын 06-ны өдөр хүлээлгэн өгчээ.
 
Уулзалтанд ирсэн төлөөлөгчид орчин үеийн цацраг хэмжих багажтай болсонд талархаж буйгаа илэрхийлээд Дэлхийн нийтийн аюул заналыг бууруулах санаачлагын хүрээнд эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажилд гар бие оролцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Дашрамд дуулгахад ионжуулагч, цацраг туяа гаргагч тоног төхөөрөмжийг эдгээр багжуудаар илрүүлэх, аюулгүй болгоход ашиглах юм байна.