Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулагдана

 
Цөмийн энергийн газар, Мон-Аме шинжлэх ухааны төв хамтран "Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй" сэдэвт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна.
 
Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд тус сургалтын зорилго оршиж байна.
 
Сургалт семинарын хөтөлбөрийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид мэдээ, сурвалжлага бэлтгэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд олон илтгэлээр залхаахгүй аж.
 
Тодруулбал цөмийн технологийг ашиглаж байгаа салбарууд  дээр газар дээр нь очиж, төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцах аялал хийгдэнэ. Тодруулбал: Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатори, Мал эмнэлэгийн хүрээлэнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцуулна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн Сургалт, Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцана.
 
Харин сургалтын хоёр дахь өдөр буюу 28-нд ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Цөмийн технологийг энхийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавьж, сургалтын талаар оролцогч сэтгүүлчидтэй санал солилцсоноор сургалт өндөрлөнө. Сэтгүүлчдээ өргөнөөр оролцоно уу. Оролцох сэтгүүлчид 94949238 утсанд холбогдоорой.