Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Инпро төслийн хүрээнд Австри улсад зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцжээ

Инпро төслийн хүрээнд Австри улсад зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцжээ

Эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад улс орон бүр анхаарлаа хандуулж, эрчим хүчний нөөцийн хүрэлцээ, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудаас гарах арга замыг хайсаар байна. Нэг арга зам нь цөмийн эрчим хүч гэж тодорхойлсон улс орнууд ч нилээдгүй байна.
 
ХХI зуунд эрчим хүчний хэрэгцээг тогтвортой цөмийн эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2000 онд “Дэвшилтэт цөмийн реактор болон түлшний цикл”-ийн олон улсын төсөл (ИНПРО) байгуулагджээ.
 
Энэ төслийн гол зорилго нь цөмийн технологи эзэмшигч, хэрэглэгч, шинээр сонирхогч зэрэг орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тогтвортой цөмийн эрчим хүчний системд тулгарч буй асуудлуудыг хамтын хүчээр шийдэхэд оршдог юм байна.
 
Энэ төслийн хүрээнд “Дэлхий дахины тогтвортой хөгжлийг хангахад цөмийн энергийн урт хугацааны стратеги төлөвлөлт хийх чадавхийг бэхжүүлэх” хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 30-наас 08 сарын 03-ны өдрүүдэд БНАУ-ын Вена хотноо зохион байгуулагджээ.
 
Тус хэлэлцүүлэгт 29 орны төлөөлөгч болон Олон улсын атомын энергийн агентлагын /ОУАЭА/ мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Монгол Улсаас Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн, тус газрын цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн М.Чадраабал нар оролцоод иржээ.
 
Хэлэлцүүлгийн гол зорилго нь ИНПРО төслийн явуулж буй үйл ажиллагаа, түүний цар хүрээ, ач холбогдлыг сурталчлах, цөмийн эрчим хүчний хэтийн хандлагыг тодорхойлох, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг ойлгуулах, ОУАЭА-ын гишүүн орнуудын цөмийн эрчим хүчний байдалтай танилцах, ИНПРО төслийн хүрээнд улс орнуудыг хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршсон байна.
 
Хэлэлцүүлэгт оролцож буй орнуудын цөмийн эрчим хүчнийүгнэлт гарган авсан байна. Эдгээр дүгнэлтийг ИНПРО төслийн дараа дараагийн үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаар болжээ.
 
Дашрамд ИНПРО төсөлд одоогоор 37 орон элсэн орсон бөгөөд манай улс ажиглагч орны статустай байгаа юм. Тус төслөөс 2000 оноос хойш хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд манай улс одоогоор аливаа нэг төсөлд хамрагдаагүй байгаа аж.