Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Гадаад мэдээний товч

Английн шинэ станцыг европын хамтын нийгэмлэг дэмжлээ
 
Англи улсын өмнө зүгт буюу Hinkley Point-д 2 EPR реактор цөмийн эрчим хүчний станц барих ажлыг Европын атомын эрчим хүчний хороо болон Европын хамтын нийгэмлэг удаан хугацааны турш хэлэлцсний эцэст дэмжлээ. Английн засгийн газарт 41 зүйл бүхий хэлэлцээрийг европын нийгэмлэг танилцуулж холбогдох бичиг баримтуудыг өнгөрсөн сарын 12-нд хүргүүлсэн байна. Европын атомын энергийн хорооны энэ шийдвэр нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж цаашид хөгжүүлэх мөн энергийн холимог эх үүсвэртэй байхыг зорьжээ.
 
Канду Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
 
Канадын Канду эрчим хүчний компани нь Канду төрлийн шинэ реакторуудынхаа түлшний өөр нэгэн хувилбар болох торий болон дахин боловсруулсан ураны түлшний судалгааг хөгжүүлэх зорилгоор Хятадын үндэсний цөмийн корпорацийн (CNNC) 3 байгууллагатай гэрээ байгуулсан байна.
 
Өөрөөр хэлбэл, Зежиан мужид одоо ажиллаж буй Киншан ЦЭХС-ын канду даралтат хүнд уст реакторын (Candu reactor) ашигласан түлшнээс уран агуулж буй түлшний бүрдэл хэсгийг авч ашиглах чиглэлээр хамтарсан төслийг Хятадын цөмийн эрчим хүчний хүрээлэн, Цөмийн түлшний корпораци, Киншан-3 ЦЭХ-ний компанитай хамтарч хэрэгжүүлэхээр болсон байна. Тус гэрээ нь 2 жилийн хугацаатай бөгөөд үр дүнд нь дэвшилтэт түлштэй Канду реакторын (AFCR) урьдчилсан /үндсэн/ загварыг гарган авсан байх юм байна. Энэхүү шинэ реактор нь дахин боловсруулсан уран, торийн холимог түлшээр ажиллах юм.
 
“Nine Mile” цөмийн эрчим хүчний станц нь ашигласан цөмийн түлшээ хуурай аргаар хадгалах болжээ
 
АНУ, Нью-Йорк мужид байрлах “Nine Mile” цөмийн эрчим хүчний станц нь энэ 9 сард багтаан өөрийн ашигласан цөмийн түлшээ хуурай аргаар хадгалахаар шийдсэн байна. Ашигласан цөмийн түлшийг хуурай төлөвт шилжүүлж байрлуулах нь маш нарийн үйл ажиллагаа юм.
 
Ашигласан цөмийн түлшийг хадгалах байгууламжийн асуудал АНУ-д жилээс жилд хүндээрсээр байгаа. Үндэснийхээ хэмжээнд хадгалах байгууламж барих асуудал одоог болтол хойшлогдсоор байгаа. Ойрын ирээдүйд энэхүү асуудал шийдэгдэх нь тодорхойгүй байна. Иймд ашигласан цөмийн түлшийг түр хадгалах зориулалттай усан сангууд нь дүүрч байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
 
АНУ-ын цөмийн эрчим хүчний станцууд нь ашигласан цөмийн түлшийг хуурай байдалд хадгалах аргыг 1990-д оны сүүлчээс хэрэглэж эхэлсэн байна.
 
Энэ үйл ажиллагаа эхэлхээс өмнө станцын ажилчид тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн байхаас гадна тус ажиллагаа нь Цөмийн хяналтын комиссын нарийн хяналтан доор явагдах юм.
 
Хэрвээ бүх үйл ажиллагаа амжилттай явагдах юм бол “Nine Mile” цөмийн эрчим хүчний станц нь энэхүү аргаар цөмийн ашигласан түлшээ хадгалах 20 жилийн зөвшөөрөл авна. Тус станцын удирдлагын энэ хугацаанд АНУ үндэснийхээ хэмжээнд цөмийн ашигласан тулш хадгалах байгууламжийн асуудлыг шийдсэн байх болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Цөмийн тохируулагч комисс цөмийн хаягдлын тусгай зөвшөөрөл өгөх шийдвэрээ түр хойшлууллаа
 
АНУ-ын Цөмийн тохируулагч комисс (NRC) цөмийн станцын тусгай зөвшөөрөл болох шинэ барилга, ажиллах хугацааг сунгах зэрэг тусгай зөвшөөрлийг олгодог. Цөмийн хаягдлын талаарх асуудлаа дүрмээр зохицуулдаг байсан боловч энэ дүрмийг хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна.
 
Энэ оны 6 дугаар сарын 8-ний өдөр АНУ-ын шүүхээс цөмийн тохируулагч комиссын цөмийн хаягдлыг түр хадгалах, булшлах байгууламжийн дүрэм нь Үндэсний хүрээлэн буй орчны бодлогын хуулийг зөрчиж байна гэж тогтоол гаргажээ.
 
Иймээс цөмийн зохицуулах комисс зөвшөөрөл олгох процессоо түр цуцлаад байгаа юм байна.
 
Тус комисс Yucca ууланд байх цөмийн хаягдлыг хадгалах байгууламжийг үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай тусгай байгууламжуудыг барих нь зүйтэй гэж үзэж байна.