Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цөмийн технологи-бидний хэрэглээ” нэвтрүүлэг радио сонсогчдод тун удахгүй хүрнэ

“Цөмийн технологи-бидний хэрэглээ” нэвтрүүлэг радио сонсогчдод тун удахгүй хүрнэ

Цөмийн энергийн газар, Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран “Цөмийн технологи-Бидний хэрэглээ” цуврал нэвтрүүлгийг радио сонсогчиддоо зориулан бэлтгэж эхэллээ.
 
Дэлхий дээрх сая сая хүн цөмийн технологийн ач тусыг өдөр бүр хүртсээр байна. Африкаас Ази тив, Европоос Америк хүртэл цөмийн технологийг хүн төрөлхтөн цэвэр ус хайх, хамгаалах, эрчим хүч, хүнс үйлдвэрлэх, судлаачид эрдэмтдэд далай тэнгисийг судлах зэрэгт өргөн ашиглаж байна.
 
Цөмийн технологи нь цөмийн физикийн шинэлэх ухааны мэдлэгийг амьдрал ахуйд, цаашлаад аж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, түүн дээр үндэслэн бүтээсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, түүнтэй холбоотой мэдлэг зэргийг баяжуулах зэрэг цогц үйл ажиллагаа юм.
 
Манай улсын хувьд Анагаах ухаан, эрчим хүч аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, зам тээвэр, геологи уул уурхай, судалгаа шинжилгээ салбарт цөмийн технологийг өргөнөөр ашиглаж байна.
 
Хэдийгээр бидний амьдралд ойрхон байдаг ч тэр бүр цөмийн технологи гэдэг талаас мэдээлэл багатай байдаг.
 
Иймд тус нэвтрүүлгээрээ дамжуулан цөмийн технологи, цөмийн хэрэглээ, ач холбогдол үр нөлөөний талаар бодит мэдээллийг өгөх болно. Цөмийн технологи-Бидний хэрэглээ нэвтрүүлгийнхээ анхын дугаараар Хөдөө аж ахуйн салбарыг онцолсон бөгөөд энэ сарын 31-ний 13 цаг 45 минутат сонсогчдын сонорт хүрнэ.