2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Аж үйлдвэрийн салбарт ашиглаж байгаа цөмийн технологийн хэрэглээ

Аж үйлдвэрийн салбарт ашиглаж байгаа цөмийн технологийн хэрэглээ

Цөмийн энергийн газар, Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран “Цөмийн технологи-Бидний хэрэглээ” цуврал нэвтрүүлгийг радио сонсогчиддоо зориулан хүргэж байгаа билээ.
 
Цуврал нэвтрүүлгийн хоёр дахь дугаарыг аж үйлдвэрийн салбарт дахь цөмийн технологийн хэрэглээ гэсэн сэдвийг онцлон бэлтгэсэн байна. Тус нэвтрүүлэг энэ сарын 14-ны 13 цаг 45 минутад радио сонсогчдод хүрнэ.
 
Нэвтрүүлэгт танин мэдэхүйн мэдээлэл, аж үйлдвэрийн салбарт ашиглаж байгаа цөмийн технологийн хэрэглээнд тавьж байгаа хяналт болон аж ахуй нэгж байгууллагууд хэрхэн үйлдвэрлэлдээ цөмийн технологи нэвтрүүлж буй талаар мэдээ мэдээллүүд багтсан бөгөөд холбогдох төрийн байгууллагын байцаагч, мэргэжилтэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтэй ярилцсан байна.
 
Дашрамд сонирхуулахад ундаа пивоны үйлдвэрүүд цөмийн технологи ашиглан савны дүүргэлтийг хэмжидэг ажээ. Энэ технологийг Апу ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна.