Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Нийтлэл

Н.Доржпүрэв. Ураны лицензийг бусдад шилжүүлэх, дамлан худалдаалах эрх зүйн боломж байхгүй

Н.Доржпүрэв. Ураны лицензийг бусдад шилжүүлэх, дамлан худалдаалах эрх зүйн боломж байхгүй

ЦЭГ-ын эрх зүйн хэлтсийн дарга н.Доржпүрэв
 
Шүүх дээр хэчнээн тусгай зөвшөөрлийн асуудал байгаа вэ?
 
Шүүх дээр найман аж ахуйн нэгжийн 21 тусгай зөвшөөрлийн асуудал байдаг юм. Эдгээр лицензийг хууль бусаар олгосныг хоёр шатны шүүхээр нотлоод байгаа. Мөн таван аж ахуйн нэгжийн лицензийн асуудлыг хяналтын шатны шүүхэд хянуулахаар өгөөд байна.  За, нэг аж ахуйн нэгж захиргааны хэргийн шүүхэд тавьсан гомдлоо буцааж авъя гэсэн санал тавьсан. Бид бол төрийн захиргааны байгууллага өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдсэн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье гэсэн байр суурьтай байгаа.
 
Эдгээр лицензийг хууль бусаар олгосон гэдгийг юугаар нотлох вэ?
 
2011 оны есдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарсан байдаг юм. Уг зарлигт ураны лиценз олгох болон бусад асуудлаар шийдвэр гаргахдаа ҮАБЗ-ийн хуралд танилцуулж байхыг холбогдох төрийн байгууллагын удирдлагад үүрэг болгосон. Гэтэл эдгээр лицензүүдийг 2012 оны нэгдүгээр сард ҮАБЗ-д танилцуулж, хэлэлцүүлэлгүйгээр олгосон байдаг. Энэ асуудлыг хоёр шатны шүүхээр авч хэлэлцээд найман аж ахуйн нэгжид хууль бусаар лиценз олгосон гэдгийг нь нотолчихсон байгаа.
 
Үүнээс өөр шүүхээр шийдэгдсэн болон шийдэгдэж байгаа лицензийн асуудал бий юү?
 
Энэ 21 тусгай зөвшөөрлөөс гадна 15 тусгай зөвшөөрлийг хуулийнх нь дагуу хүчингүй болгосон.
 
Ураны лиценз эзэмшигч эзэмшиж буй лицензээ бусдад дамжуулах эрх зүйн боломж байдаг уу?
 
Монгол Улсад ураны тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хуулиар хорьсон. Цөмийн энергийн тухай хуулийн долдугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, түүний удирдлага хувьцаа гаргах, таван хувиас дээш хувиа шилжүүлэхийг хориглосон заалт байдаг. Өөрөөр хэлбэл, ураны лиценз эзэмшигч субьектүүд лицензээ худалдах, шилжүүлэх, барьцаалах эрхзүйн боломж байхгүй л дээ.
 
Хэрэв шилжүүлсэн тохиолдол гарвал яах вэ?
 
-Лицензыг хүчингүй болгоно.
 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
 
Х.Түвшинтөгс