Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Хэвлэлийн тойм

“Хүнс бидний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болжээ

“Хүнс бидний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болжээ

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 56 дугаар чуулган энэ сарын 17-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болж өнгөрчээ.

Энэ хуралтай уялдуулан ОУАЭА-аас “Хүнс бидний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийг энэ сарын 18, 19 ний өдрүүдэд зохион байгуулж, гишүүн орнуудын цөмийн технологийн салбарынхан, шийдвэр гаргагчид, хүнс үйлдвэрлэгч нар ирж оролцсон байна.

Тус хэлэлцүүлэгт Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга З.Дамдинсүрэн, Технологийн хэлстийн мэргэжилтэн М.Чадраабал нар оролцоод иржээ.

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9 тэрбум хүрэх төлөвтэй байгаа учраас хүнсний үйлдвэрлэлийг өсгөх шаардлагатай байгаа юм.

Хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд оролцогсод цацрагаар шарж буй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах, чанарыг сайжруулах тал дээр мэтгэлцээн явуулжээ.

Хөгжиж буй орнуудад хүнсний бүтээгдэхүүний 80%-ийг жижиг фермерүүд нийлүүлж буй боловч хүн амын өсөлттэй уялдан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.

Мөн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж буй тул энэхүү цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, өндөр үр шимтэй шинэ төрлийн үр тариаг болосвруулан гарган авах шаардлагатай гэж үзсэн байна.

Цөмийн технологи нь дан ганц шинэ төрлийн үр тариа гарган авахад зориулагдах бус мөн хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн шаардлагыг хангахад ялангуяа хортон шавьжийг устгах, ариутгах, ургамал, малын өвчнийг оношлох, эмчлэх зэрэгт өргөн ашиглагдаж байна.

Эдгээр нь хүнсний бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн үр тариа, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг сайжруулах үүднээс цөмийн технологийг өргөн ашиглах боломж байна.

Иймээс аливаа төр засаг, удирдах байгууллагууд хүнсний үйлдвэрлэл, түүний аюулгүй байдалд дээд зэргээр ач холбогдол өгч цөмийн болон цөмийн бус технологийг өргөн ашиглахад дэмжиж ажиллах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид уриалсан байна.

Мөн цацрагаар шарах процессыг олон салбарт нэвтрүүлэх, өргөн хэмжээний судалгаа шинжилгээ явуулахыг ОУАЭА, гишүүн орнуудын засгийн газар, холбогдох байгууллагуудаас хүсчээ.