Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Ази, номхон далайн баталгааны сүлжээний 3 дугаар хуралдаан болж өндөрлөлөө

Ази, номхон далайн баталгааны сүлжээний 3 дугаар хуралдаан болж өндөрлөлөө

Ази, Номхон далайн баталгааны сүлжээ (АЗДБС)-ний 3 дугаар хуралдаан Тайланд Улсын Бангкок хотноо энэ оны 10 дугаар сарын 29-өөс 31-ний өдрүүдэд болсон. Хуралдаан Австрали, АНУ, Индонези, Япон, Малайз, Мянмар, Филиппин, БНСУ, Тайнланд улсын 31 төлөөлөгчид оролцсон байна.
 
АЗДБС нь гишүүн орнуудын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны чанар болон чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгооор Австрали, Япон, БНСУ-ын санаачилгаар 2009 онд байгуулагджээ.
 
Хуралдаанд оролцсон орнуудын төлөөлөгчид өөрийн орны цөмийн зэвсгийг үл дэргэрүүлэх баталгааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, АЗДБС-ний хэтийн төлөв, зорилго, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гишүүнээр элсүүлэх, 2013-2014 онд тус сүлжээний тэргүүлэх орныг сонгох зэрэг асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан аж. АЗДБС-ийн тэргүүлэгч орноор Австрали Улсыг дахин сонгож, ээлжит 4 дүгээр хуралдааныг Индонези Улсад зохион байгуулахаар болсон байна.
 
Тус хуралдаанд Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцож, тус сүлжээний эрхэм зорилго, хамтын ажиллагааны үйл ажиллагаатай танилцаж, гишүүнээр элсэх асуудлаар санал солилцлоо.