Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

АНУ-ын эрчим хүчний яамнаас цэг-т талархалын бичиг илгээжээ

АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газраас Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газарт талархалын бичгийг илгээсэн байна.
 
Тус талархалын бичгийг АНУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан өнөөдөр ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаярт гардуулсан байна.
 
Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газартай 2007 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах Хоёрдугаар шугам Хөтөлбөрийн дагуу 2008 онд Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Буянт-Ухаагийн хилийн боомтын тээврийн хэрэгсэл болон зорчигчдын орох, гарах гарцууд дээр цацраг идэвхт бодис илрүүлэх 32 ширхэг төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулан хүлээлгэн өгчээ.
 
Өдгөө МУ-ын нутаг дэвсгэрт цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянах зорилгооор 14 боомтод нийт 79 цацрагийн хяналтын монитор суурилуулан хэвийн ажиллаж байна.
 
Манай орны байнгын болон түр ажиллагаатай улсын хилийн боомтууд дээр цацраг хэмжих төхөөрөмжийг суурилуулан, тогтвортой, найдвартай ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө манай орны хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой арга хэмжээ болжээ.
 
Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж буй Цөмийн энергийн газар болон ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Г.Манлайжав, Цацрагийн хяналтын хэлстийн дарга З.Дамдинсүрэн болон улсын байцаагч Ш.Сандаг-Очир нарт мөн талархалын бичгийг илгээж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.