Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Дорноговь аймагт ажиллаа.

Дорноговь аймагт ажиллаа.

2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон талаар мэдээлэл ирсэн. Мэдээллийн мөрөөр Цөмийн энергийн газраас 2012 оны 12 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт Цөмийн болон цацрагийн хяналт шалгалтыг улсын байцаагчид хийлээ. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Л.Алдармаа, Б.Батдулам нар орж ажилласан.
 
Цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн 0.06-0.09 мкЗв/цаг хэмжээтэй байгаа нь байгалийн цацрагийн фон түвшний зөвшөөрөгдөх хэмжээ /0.2 мкЗв/цаг/-нээс даруй 2 дахин бага байна. Усан дахь радоны хуримтлалын хэмжээ нь 1.11 Бк/л хэмжээтэй байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS:900:2005 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (100 Бк/л)-нээс 90.09 дахин бага байна.
 
Ундны усны худаг, Д.Норсүрэнгийн бууц, Заг овооны бууц, “Кожеговь” ХХК-ийн өрөмдсөн PDL-34 цооногийн орчмоос хөрсний 7 ш, усны 2 ш дээж авч Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид шинжилгээнд өгөөд байна.
 
 
Лабораторийн шинжилгээнд өгсөн дээжийн хариу энэ долоо хоногоос гарч эхлэх бөгөөд шинжилгээний үр дүн эцэслэн гарч, баталгаажсны дараагаар дээрх шалтгааныг тогтоож, түүний дагуу авах арга хэмжээг тодорхойлон албан ёсны дүгнэлтийг олон нийтэд мэдээлэх болно.
 
Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчны иргэний зөвлөлөөс Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал олноор хорогдсон байгаа шалтгаан нь шинжилгээний дүн гаргаагүй байхад Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс ураны үйл ажиллагаанаас болж хордсон байж болзошгүй гэж дүгнэж хэвлэлийн бага хурлаар иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөн нь хариуцлагагүй, ёс зүйгүй алхам болсон гэж үзэж байна.
 
Аливаа дүгнэлт, мэдээлэл бодит үр дүн баримт нотолгоон дээр тулгуурлаж гаргах хэрэгтэй бөгөөд иргэд, олон нийтийг айдаст автуулахыг урьтал болгосон үйлдэл гэж үзэж байна.
 
Цаашид Цөмийн энергийн газар нь цөмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд төрийн ажлыг тасралтгүй ил тод нээлттэй, явуулж ажиллах бөгөөд зөвхөн бодит үр дүн дээр үндэслэсэн үнэн зөв мэдээллийг хүргэж ажиллах болно.