Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Алтангадас одонгоор шагналаа

Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жилийн ойн босгон дээр цөмийн энергийн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насанд хүрсэн Ч.Улаанхүүг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Н.Оюунтүлхүүрийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.  Төрийн дээд одон медалиар шагнагдсан Ч.Улаанхүү, Н.Оюунтүлхүүр нарыг ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын арвин мэдлэг туршлагаасаа хуваалцаж, залуу үедээ үлгэр дууриалал болж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.