Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

ЦЭГ болон МХЕГ-ын хамтарсан журам батлагдлаа

ЦЭГ болон МХЕГ-ын хамтарсан журам батлагдлаа

Монгол Улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах журмыг тус газрын дарга нарын тушаалаар баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн байна.
 
Хамтран ажиллах үйл ажиллагааны журмыг баталсантай холбогдуулан хил гүний гаалийн хяналтын бүсэд Япон улсаас импортолж буй автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд энэ сарын 04-нөөс эхлэн МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар хариуцан цацрагийн бохирдол илрүүлэх, анхан шатны хэмжилт хийхээр болжээ.
 
Дашрамд дуулгахад Цөмийн энергийн газраас гаалийн хяналтын бүсүүдэд автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд 2011 оны 8 дугаар сараас эхлэн цацрагийн хяналт шалгалт хийж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 33406 автомашинд хяналт шалгалт хийссэнээс 59 машинд цацрагийн бохирдол илэрсэн бөгөөд үүнээс 54 автомашины бохирдолыг цэвэрлэж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.