Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн эрчим хүчний төсөл түр хүлээгдэж байна

2013 оны 1-р сарын 21, Даваа гариг
 
Египт улс цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөөд байгаа боловч тус улсад удахгүй болох парламентын сонгууль болохтой холбогдуулан шийдвэр гаргах асуудлаа түр зогсоогоод байна.
 
Тус улсын Эрчим хүчний яамны сайд асан Махмуд Балбаа хэлэхдээ Эрчим хүчний яамны зүгээс хийгдэх ажлууд бүгд бэлэн гагцхүү Египтийн анхны цөмийн эрчим хүчний станцыг барих олон улсын тендерийг зарлах улс төрийн шийдвэрийг л хүлээх үлдээд байна хэмээжээ.
 
Эх сурвалж: http://www.northafricapost.com