Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Оросын цөмийн хөтөлбөр дэлхийг байлдан дагуулж байна

Оросын цөмийн хөтөлбөр дэлхийг байлдан дагуулж байна

Өнгөрсөн онд цөмийн үйлчилгээний дэлхийн зах зээл дээр Орос улсын цөмийн энергийн хөтөлбөр нь ололт амжилтыг дагуулжээ. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарын хамтын ажиллагаа нь улс төрийн хүчтэй шахалтын дор байдаг ч гэсэн тус салбарт Росатом төрийн өмчит корпораци нь барууны томоохон компаниудтай өрсөлдөж ялалт байгуулсан байна.
 
Росатом корпорацийн өрсөлдөгчдөөсөө (ялангуяа Францын Арева, АНУ-ын Вестингхаус) ялгарах давуу тал нь тэд хэрэглэгчдэд цогц үйлчилгээг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, тэд цөмийн эрчим хүчний станц барих, цөмийн түлшийг хангахаас эхлээд хүний нөөцийг бэлтгэх, генераторыг хаах хүртэлх бүх үйлчилгээг санал болгодог.
 
Росатомын гадаад худалдааны үнэт цаасны хэмжээг бага болон өндөр баяжуулсан ураны гэрээг оруулахгүйгээр 2022 оноос өмнө 69,3 тэрбум ам.дол-т хүрнэ хэмээн тооцоолж байна. 2012 онд гадаад худалдааны үнэт цаасны хэмжээ 18,4 тэрбум ам.дол-аар нэмэгдсэн байна.
 
Цөмийн эрчим хүчний станц барих захиалгын тоо 2011 оны 2 сарын 11-ний байдлаар 8 блокоор нэмэгдсэн. Энэ нь Герман, Швейцари, Япон зэрэг оронд үүсээд байсан Фукушимагийн синдромыг үл хамаарсан үйл явдал байлаа хэмээн ажиглагчид үзэж байна.
 
Цөмийн реакторт осол болж реакторыг хөргөхөд шаардлагатай ус, цахилгаан, хүн хүч байхгүй үед аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зорилгоор Росатом корпорацийн зүгээс “аюулгүй ажиллагааны идэвхгүй систем”-ийг хөгжүүлэхэд маш их анхаарал хандуулж байна. Түүнчлэн ашигласан түлшний элементийг дахин ашиглах 4-р үеийн хурдан нейтроны реакторын технологийг боловсруулж байгаа аж.
 
Өнгөрсөн жилийн онцлох үйл явдлууд нь Азийн улс орнуудад болж өрнөлөө. БНХАУ /Тианван цөмийн станц/, Иран /Бушехр цөмийн станц/, Энэтхэг /Куданкулам цөмийн станц/ зэрэг орнуудад цөмийн станц барьсан бөгөөд эдгээр нь энэ онд багтаж ашиглалтад орохоор байна.
 
Ерөнхийлөгч В.Путин Бангладеш улсад анхны цөмийн эрчим хүчний станц барих эхний үе шатад зориулж Орос улс 500 сая ам.долларын зээл өгч байгааг мэдэгдсэн. Мөн оросын талын бүрэн санхүүжилтээр Турк улсад цөмийн станц барихад зориулж 25 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна.
 
Энэ 7 хоногт Росатом корпораци нь Казакстанд үйл ажиллагаа явуулдаг Канадын Ураниум-1 компанийн хувьцааг 100% эзэмших болсноо зарласан.
 
2013 онд Европод байр сууриа улам бэхжүүлнэ хэмээн үзэж байна. Чех улс нь цөмийн станц барих 2 тендер /15 тэрбум ам.доллар/ зарласан байгаа бөгөөд Францын Арева групп аль хэдийн өрсөлдөөнийг орхисон байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Вестингхаусыг өөрийн биеэр лоббидож байгаа боловч Росатомд ялах боломж илүү байгаа хэмээн шинжээчид үзэж байна.
 
Росатомын охин компани ТВЕЛ нь Шведийн Рингалс-3 цөмийн эрчим хүчний станцад түлш нийлүүлнэ. Энэ мэтээр Орос улс нь цөмийн эрчим хүчний бүтэн циклийг экспортолсноор дэлхийн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа нь ихээхэн бэхжиж байна. ОХУ нь олон улсын эдийн засаг, улс төрийн харилцаанд автоматаар хамааралтай болж байгаа юм.
 
эх сурвалж: Pravda.Ru