Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цацрагтай ажиллагсадын аюулгүй байдалд ЦЭГ-аас хяналт тавьдаг

Манай орны үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбаруудад цөмийн технологийн хэрэглээ, мөн цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементүүдийн эрэл хайгуул өссөнтэй холбоотойгоор цацрагтай ажиллагсадын тоо ч өсөн нэмэгдэж байна.
 
Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хяналтад хамрагдсан байгуулагын тоо 1,8 дахин, цацрагтай ажиллагсдын тоо 3 дахин нэмэгдсэн бөгөөд Цөмийн энергийн газраас хяналт тавин ажилладаг байна.
 
ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас улсын хэмжээнд ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажиллагсадын цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, тэдний мэргэжлээсээ шалтгаалан авч байгаа тунгийн хэмжээг хэмжиж, бүртгэж, хянаж байх зорилгоор мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт /МШХТХ/ тавин ажиллаж байна.
 
Энэхүү үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд үндэсний стандартыг үндэслэн, цацрагтай ажиллагсадын ажил мэргэжлийн онцлог, хяналтын зорилгоос хамааран долоо хоногоос 1 сар хүртэлх хугацааны давтамжтайгаар явуулдаг.
 
Хяналтанд хамрагдсан цацрагтай ажиллагсадын хэмжилтийн дүнг улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна. Цацрагтай ажиллагсад нь МШХТХ-ыг тасалдуулахгүйгээр сар бүр тогтмол хамрагдах шаардлагатай бөгөөд хяналтыг тасалдуулсан тохиолдолд эрх бүхий улсын байцаагч хууль тогтоомжид заасны дагуу торгууль, шийтгэл хүлээлгэдэг байна.
 
Дашрамд дуулгахад гэрээт байгууллагын цацрагийн хяналтын ажилтан нь цацрагтай ажиллагсадын дозиметрийг сар бүрийн сүүлийн 7 хоногт ЦЭГ-т хэмжүүлдэг ба хэмжилтийн дүн, мэдээллийг 72 цагийн дотор гаргаж өгдөг ажээ.
 
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамрагдаж байгаа байгууллагууд (2012 оны байдлаар)
 
Мэргэжлийн шарлагийн хувийн тунгийн хяналтад хамрагдагсан цацрагтай ажиллагчдын тоон үзүүлэлт