Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Импортын түүхий эд нь Япон Улсын гадаад худалдааг хүндрэлд оруулж байна

 
Дотоодын эрчим хүчний нөөцийн хомсдолтой байдлаас үүдэн 1970-аад онд Япон улс эдийн засаг, стратегийн хамгийн гол салбар болох цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үндэс болж байсан бол энэ асуудал цөмийн эрчим хүчний станцуудаа урт хугацаагаар хааснаас болж дахин хөндөгдөж эхэллээ. Одоогоор 50 гаран их чадлын цөмийн реакторуудаас ердөө хоёр нь л ажиллаж байна.
 
Дутагдаж буй эрчим хүчний ихэнхийг байгалийн хийгээр хангаж байгаа бөгөөд байгалийн хийн импортын хэмжээ 2011 онтой харьцуулахад 2012 онд 11%-аар өсчээ. Гэвч байгалийн хийд зарцуулсан нийт зарлага 25%-аар буюу 6.0 их наяд иен /66 тэрбум ам.доллар/ болж өссөн байна. Энэ нь цөмийн реакторуудыг унтраахаас өмнөх буюу Фукушима ЦЭХС-д 2011 оны 3 дугаар сард болсон ослын өмнөх үетэй харьцуулахад 2.5 их наяд иен буюу 27 тэрбум ам.доллараар их байгаа юм.
 
Байгалийн хийн импорт нь Япон улсын нийт импортын 8%-ийг эзэлж байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт 17% байна. 2012 оны хэмжээнд Япон улсын гадаад худалдааны алдагдал 6.9 их наяд иен буюу 75 тэрбум ам.долларт хүрсэн байна.
 
Ерөнхий сайд Шинзо Абе цөмийн эрчим хүчний салбарыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, олон нийтэд зөв ойлголт өгөх, бие даасан, хараат хяналтыг бий болгох зорилгоор Цөмийн хяналтын байгууллагыг шинээр байгуулаад байна.