Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Чернобылийн амьд байгаль эргэн сэргэж байна

Чернобылийн амьд байгаль эргэн сэргэж байна

 
Цацрагаар бохирдсон Чернобыльд зураглаач, биологич мэргэжилтэй судлаачид саяхан судалгаа хийжээ.
 
1986 онд Чернобылийн станцад дэлбэрэлт болж хүрээлэн буй орчин нь цацрагаар бохирдсон ба тэнд амьдарч байсан 300,000 гаруй ард иргэд дүрвэн нүүсэн юм. Түүнээс хойш цаг хугацаа урсан өнгөрч 26 жилийг ардаа орхиод байна. Чернобылийн ой, ургамал, амьтан эргэн сэргэж, цэцэглэн хөгжиж эхэлжээ.
 
Биологич мэргэжилтэй судлаач Чернобыль эргэн цэцэглэн хөгжиж байгааг хэлжээ.