Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Болгарт бүх нийтийн санал асуулга явуулаа

Болгарт бүх нийтийн санал асуулга явуулаа

Болгар улс бүх нийтийн санал асуулгыг 1 дугаар сарын 27-ны Ням гарагт явуулжээ. “Шинээр цөмийн эрчим хүчний реактор барьж Болгарын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх нь зүйтэй юу” гэсэн санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 60 хувь нь эерэг хариутыг өгсөн боловч нийт хүн амын ердөө 20% нь уг санал асуулгад оролцсон гэдэг утгаар санал хураалтыг хүчингүйд тооцохоор болжээ.
 
Санал асуулгыг Болгарын социалист намаас зохион байгуулсан байна. Энэхүү нам нь өнгөрсөн жил Данубэ дэх 2000 МВт чадалтай Белень цөмийн станцын барилгын ажлыг цуцалсан Ерөнхий сайд Боеко Борисовын баруунтны намын эсрэг үзэлтэй нам юм.
 
Белень цөмийн станцыг барих ажил 1970 онд эхэлсэн бөгөөд станцын зарим хэсгийг бүрэн барьж дууссан байсан ч Ерөнхий сайд Борисов станцыг барьж, ажиллуулахад зардал ихтэй хэмээн үзэж тус станцын төслийг зогсоожээ. Станцыг барихад 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдана гэж тооцоолсон бөгөөд энэ нь Болгар улсын ДНБ-ний дөрөвний нэг болох юм байна.