Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн технологи бидэнд хэрэгтэй юү

Цөмийн технологи бидэнд хэрэгтэй юү

Цөмийн энергийн газраас  “Цөмийн технологийн хэрэглээний өнөө ба ирээдүй” нээлттэй сургалт, семинарыг өнөөдөр  зохион байгуулав.
 
Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг арга хэмжээг нээж тус газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Тэгшбаяр газрынхаа талаар товч мэдээллийг өгсөн юм.
 
Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор байгуулагдсан Цөмийн энергийн газар одоогийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, мэргэжлийн хяналт тавих, энэ асуудлаар олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Товчоор хэлбэл, Монгол улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын хэмжээ аюулгүй түвшинд байгаа эсэхийг хянах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна гэв. 
 
Үүний дараа ЦЭГ-ын Технологи нэвтрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Чадраабал “Цөмийн технологийн дэлхийн чиг хандлага”, Цөмийн технологийн газрын дарга Б.Баярбадрах “Монгол Улсын цөмийн технологийн хөгжил”, Цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхтогтох “Цөмийн технологийн хэрэглээнд тавих хяналт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. 
 
Цөмийн технологийн газрын дарга Б.Баярбадрах “Бид цацраг идэвхт бодисын геологийн судалгаа, хайгуул, ашиглалт, цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи,  уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт хавдрыг эрт оношлох, эмчлэх, алсын үсэрхийллийг таслан зогсоох, мэс заслын хэрэгсэл болон хагалгааны эд зүйлсийг ариутгах, шимэгчээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах боломжтой болох юм. Мөн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, тухайн газар оронд  нутагших чадвар сайтай ургамлын шинэ сорт гаргаж авах, хортон шавьж, хөгц мөөгөнцрийн тархалтыг зогсоох, малын үржил шимийг сайжруулах зэргээр хүнс хөдөө аж ахуйн салбарт ч нэмэр болох юм. Ер нь олон салбарт үсрэнгүй хөгжлийг авчрах боломжтой”-г хэлсэн. 
 
Өдгөө Цөмийн энергийн газар цөмийн эрчим хүч, цөмийн технологийн чиглэлд маш олон төсөл, гадаад дотоодын санхүүжилттэйгээр дээрх  чиглэлүүдэд хэрэгжиж эхэлсэн байна. Тухайлбал, 2014 он хүртэл хэрэгжих төслийн 49 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт байгаа аж. Үүнтэй холбоотойгоор мал эмнэлгийн хүрээлэн, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэн гэх мэт газруудтай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд тодорхой үр өгөөжөө өгч байгаа. Гадны төсөл хөтөлбөрүүдээс гадна сүүлийн үед хувийн хэвшлүүд өөрсдөө цацраг идэвхт үүсгүүрүүд, рентген тоног төхөөрөмжүүдийг уул уурхай, зам, барилгын салбарт ашиглах нь ихсэж байна. Ер нь цөмийн технологи нийгмийн бүх салбарт үр өгөөжөө өгч байгааг онцолж байлаа.
 
Түүнчлэн цөмийн аюулгүй байдал, цацрагийн хяналтыг сайжруулахтай холбоотой төслүүд Европын холбоо, АНУ-ын эрчим хүчний яамны санхүүжилттэйгээр хэрэгжиж байна. Мөн Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр үе шаттай хөтөлбөрийг цөмийн энергийн газраас санхүүжүүлж эрдэм шинжилгээ, судалгааны бусад байгууллагуудтай хамтран найман дэд төслийг одоогоор хэрэгжүүлж байгаа юм байна.
 
Эцэст нь онцлоход, Монгол улс Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдсанаас хойш эдүгээ 60 гаруй төсөл хэрэгжүүлж 12 сая долларын тусламж авч, 2009-2014 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийт 1.8 сая еврогийн өртөг бүхий найман төсөл хэрэгжихээр батлагдсан байгаа аж.
 
Эх сурвалж: time.mn