Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулав

“Судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулав

 Монгол улсад цөмийн технологийг төрөл бүрийн практик салбаруудад амжилттай хэрэглэж байна. Тэр дундаа судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген багаж, тоног төхөөрөмжийг түлхүү хэрэглэж, төрөл бүрийн хэмжилт, судалгааны ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хийж байна.
 
Энэ хэрэглээнд нийцсэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал чухал ач холбогдолтой тул байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтээр Цөмийн энергийн газар, Геологийн төв лаборатори хамтран “Судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалтыг 2013 оны 03 сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулав.
 
Сургалтанд Геологийн төв лаборатори, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, SGS Mongolia ХХК, ШУТИС, Байгаль орчин хэмжил зүйн лаборатори, Эрдэнэт үйлдвэр ХХК, QGX Mонгол ХХК, Оюутолгой ХХК, Рео ХХК, Монголын алт ХХК зэрэг 27 байгууллагын 80 цацрагтай ажиллагч тус сургалтанд хамрагдлаа.
 
Энэ сургалтаар цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой олон улсын болон Монгол улсын хууль эрх зүйн орчин, цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, байгууллагын дотоодын хяналт, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг хууль эрх зүй, захиргааны бичиг баримттай холбоотой асуудлаас гадна цөмийн физикийн үндсэн ойлголт, рентген тоног төхөөрөмжийн бүтэц, хэрэглээ, цөмийн болон цацрагийн осол, ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн биологийн үйлчлэл, мэргэжлийн шарлага зэрэг сэдвүүдээр сургалтад оролцогчдод мэдээлэл хүргэлээ.
 
Цөмийн энергийн газраас цаашид үйл ажиллагааны чиглэлээр цацрагийн хамгаалалтын төрөлжүүлсэн сургалтуудыг хийхээр төлөвлөөд байна.
 
Цөмийн энергийн газрын ОНХ