Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Улсын их хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын их хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Цолмон болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар 2013 оны 4 дүгээр сар 1 өдөр Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа болон цөмийн энергийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явц байдалтай танилцаж санал бодлоо солилцлоо.
 
Цөмийн энергийн салбарын үйл ажиллагааны тухай танилцуулга болон Цөмийн энергийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Цөмийн энергийн газрын дэд дарга доктор профессор Ц.Дамдинсүрэн Цөмийн болон Цацрагын хяналт шалгалтын талаар цөмийн болон цацрагын хяналт, шинжилгээ хэлтсийн дарга З.Дамдинсүрэн
 
Цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхит ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны талаар цөмийн технологын газрын дарга доктор Б.Баярбадрах нар гишүүдэд танилцууллаа.
 
Мөн цацрагын хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори болон Улсын онц чухал объект-Изотоп конторын барилга байгууламжтай танилцлаа.