Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Иран Улс уран олборлож эхэллээ

Иран Улс уран олборлож эхэллээ

Иран улс нь жил бүрийн 4 дүгээр сарын 9-ний өдрийг Үндэсний цөмийн технологийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өчигдөр буюу энэхүү тэмдэглэлт өдрөөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад уран олборлох үйл ажиллагааг Сагханд уурхайд албан ёсоор нээж, эхлүүлсэн байна. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Иран улсын төр захиргааны болоод цэргийн дээд албан тушаалтнууд, зарим гадаад орны элчин сайдууд оролцжээ.
 
Тус уурхайгаас олборлосон ураны хүдрийг Шахид Резаенежад үйлдвэрт боловсруулах бөгөөд энэхүү үйлдвэр нь жилд 60 тонн ураны исэл буюу шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.