Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Бага, дунд чадлын реакторыг хөгжүүлэх санхүүжилтийг баталж, хөрөнгө оруулалтыг эхлүүлэв

Бага, дунд чадлын реакторыг хөгжүүлэх санхүүжилтийг баталж, хөрөнгө оруулалтыг эхлүүлэв

АНУ-ын M-Power реакторыг зохион бүтээсэн Бэбкок & Вилкокс (B&W) компани нь бага дунд чадлын реакторуудыг үйлдвэрлэж, зах зээлд гаргах асуудлыг түргэвчлэх зорилготойгоор АНУ-ын Эрчим хүчний яамтай гэрээ байгуулж эхний ээлжинд 79 сая ам.долларын санхүүжилтийг авахаар болжээ. АНУ-ын засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд тус улсын эрчим хүчний яамнаас тус компанид 5 жилийн хугацаанд нийт 150 сая ам.доллар олгохоор төлөвлөсөн гэнэ.
 
Бага дунд чадлын реакторууд нь уламжлалт цөмийн реакторуудтай харьцуулахад овор хэмжээ багатайгаас гадна илүү энгийн бүтэцтэй, эрчим хүч дулааныг зэрэг үйлдвэрлэдэг давуу талтай 25-300 МВт цахилгааны хүчин чадалтай, даралтат усан реактор юм байна.
 
Тус реакторын байгууламжийг газар дор байрлуулах бөгөөд битүүмжлэгдсэн байдалтай байна.