Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

АНУ-д шинэ ураны уурхайн олборлолт эхэллээ

 

Камеко ресурс компанийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Хойд Толгод хэмээх ураны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэллээ. Тус уурхай нь газар дор уусган олборлох аргаар ураныг олборлодог бөгөөд 2013 онд 300000 паунд ураны исэл буюу 115 тонн цэвэр уран олборлохоор төлөвлөжээ. Цаашлаад 2015 он гэхэд жил бүр 700000 паунд ураны исэл (269 тонн цэвэр уран) олборлож олборлолтоо нэмэгдүүлэх гэнэ.
 
Олборлох байгууламж (Image: Cameco)
 
Камекогийн тооцоолж байгаагаар Хойд толгод орд нь 0.8%-ийн дундаж агуулгатай ураны ислийн бодит нөөц 3.3 сая паунд (1269 тонн цэвэр уран) гэж тогтоожээ.
 
2013.05.14
 
Эх сурвалж: World nuclear news