Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Турк улс АТМЕА1 реакторыг сонголоо

Турк улс Арева, Митсубиши группын хамтран “Атмеа1” цөмийн реактор зохион бүтээжээ. Энэхүү шинэ цөмийн реакторыг барихаар сонгосон анхны улс нь Турк боллоо. Мэргэжилтнүүдийн тооцолсноор 2020 он гэхэд ийм төрлийн 4 реакторыг Синоп хотод бэлэн болох аж.
 
 
/Атмеа1 реактор/
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абе Турк улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр Туркийн ерөнхий сайд Ресеп Таяип /Recep Tayyip/-тай Атмеа1 даралтат усан реактор бүхий цөмийн эрчим хүчний станц барих гэрээнд гарын үсэг зуржээ.
 
Туркийн шинэ цөмийн станц нь 4 блоктой байна. Худалдан авах гэрээний үнэ өртгийг урьдчилсан байдлаар 22 тэрбум ам.доллар хэмээн үзэж байгаа бөгөөд гэрээний үнийг эцсийн байдлаар батлаагүй байна.
 
Арева болон Митсубишигийн хамтарсан Атмеа үйлдвэр нь 2007 онд байгуулагдсан бөгөөд цөмийн эрчим хүчийг ашиглаж байгаа болон тус салбарт шинээр орж ирж байгаа орнуудад зориулж “Атмеа1” реакторыг зах зээлд гаргаад байгаа юм.
 
Турк улсын цөмийн реакторын технологи сонгох үйл ажиллагаа нь 2008 оноос эхлэлтэй. Тус улсын Эрчим хүч, байгалийн баялагийн яам нь эрчим хүчний асуудлаа хариуцдаг. Сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шийдэхэд цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй байх бөгөөд эрчим хүч үйлдвэрлэлийн 45% нь ОХУ, Иранаас импортолж байгаа байгалийн хийнээс хамаарч байгаа байдлыг зогсооход маш чухал хэмээн тус яамныхан үзэж байна.
 
Эх сурвалж: World Nuclear News. 2013.05.03.