Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

ЦЭГ-ын дарга, мэргэжилтэнгүүд МУИС-ийн цөмийн судалгааны төвийн ажилтай танилцлаа

МУИС-ийн Цөмийн судалгааны төв нь 1965 онд байгуулагджээ. Тус төв нь бага энергийн цөмийн суурь болон хавсрага судалгаа явуулж, сургалт эрдэм шинжилгээ хослон ажиллаж байна. Тус төв нь цөмийн судалгааны суурь хэрэглээний хамгийн орчин үеийн арга зүйг эзэмшиж, түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэр хөдөө аж ахуй, эрчим хүч, хайгуул, биологи, анагаах ухаан, эрдэм шинжилгээ зэрэгт физикийн судалгааг ашиглан хөгжүүлж байна. Энэ нь манай улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж байгааг эрдэмтэд онцолж байна.
 
Цөмийн судалгааны төвийн зохион бүтээх инженер Д.Баатархүү ярихдаа:
 
-Геологи, уул уурхай, хил гааль, хүнс гээд улс ардын аж ахуйн бүх салбаруудад хэрэглэгдэж байгаа багаж тоног төхөөрөмжийн ажиллагааны үндсэн зарчим горимыг ажиглаад байхад бүгд л атом цөмийн физикийн арга дээр л үндэслэгдсэн байна. Бүх хяналтын багажууд бүх шинжилгээний багажууд мөн адилхан гэдгийг хэллээ.
 
2000 оноос ашиглаж эхэлсэн “агаарын бохирдлыг судалдаг” тоног төхөөрөмжөөс бусад нь хуучин социалист нийгмийн үед буюу 1980 оны орчим оросоос авч ирсэн тоног төхөөрөмж байгаа аж. Мэдээж хэрэг хуучирч хоцрогдсон боловч “Монголчлоод” ажиллуулж байгаа гэнэ. Жишээ нь цэргийн лактерыг монголчлоод хурдасгуур болгон ашиглаж байна. Дубнагийн загвар дээр үндэслэж манайхан өөрсдөө бүтээсэн тоног төхөөрөмжөөр электрон хурдасган, гамма квант, нейтрон гаргаж байна. Эндээс харахад манай эрдэмтэд бүх л зүйлийг өөрсдийн оюун ухаанаар бүтээж байгаа нь харагдана.
 
-ЦЭГ дарга Н.Тэгшбаяр хэлэхдээ:
 
-Хүн хорвоо ертөнцийг танин мэдэх, монгол улс хичнээн баялаг бүтээж байгаагаа мэдэхэд физик хэрэгтэй байна. Өнөөдөр судлаад оношлогдсон нийт хавдарын 60% аас дээш хувийг цөмийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмж дээр эмчилж болж байна. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, нүдэнд үзэгдэхгүй тоосонцор мэтийн хүн харж чадахгүй байгаа маш олон дипозууд байгаа тэр зүйлсийг шинжлэн тогтооход цөмийн технологийг хэрэглэж байна гэдгийг тодотгон санууллаа.